Б.НАМУУНТАМИР
Өнгө өнгийн чимэглэлтэй гацуур мод, албан байгууллага хамт олны ар араасаа дараалсан үдшийн цэнгүүн, жилийн хамгийн завгүй хэрнээ догдлол дүүрэн сард гудамжаар өнгөрөх хүмүүсийн яаруу алхаа бол тэр чигтээ шинэ жилийн баярын утга учир болсон, хамгийн нандин мөчүүд. Харамсалтай нь хөл хорионы дэглэмийн улмаас зөвхөн Монгол төдийгүй дэлхий даяараа энэ жил шинэ оноо тун чиг даруухан угтан авах нь. Шинэ жил гэхэд л нүдэнд шуудхан төсөөлөгддөг дээрх олон гайхалтай үйл явдлыг бид энэ ондоо алгасаж байгаа нь хэдий гунигтай ч хайртай дотнын хүмүүстээ сэтгэлийн бэлгээ илгээх боломж хэвээр байгааг мартаагүй биз. Ялангуяа гэр бүлээрээ цугларан баярын ширээний ард суух боломжгүй энэ цаг үед бэлэг гэдэг тэр чигтээ халуун, дулаан сэтгэлийн илэрхийлэл болж хайртай хүмүүст тань хүрэх нь гарцаагүй. Ингээд цар тахлын үед танд болон дотнын нэгэнд нь таалагдах онцгой бэлгүүдийг онцоллоо.
BAIGAL брэнд
Монголын түүх соёл, уламжлал дээр суурилан дахин давтагдашгүй загвар хийцтэй гоёл чимэглэл, гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ алдартай "Baigal" брэнд энэ жил Монгол агуулгатай гоёмсог металл тоглоомыг гараа гарган урласан байна. Шинэ жилийн баяраар айл бүхэн гацуур модоор гэрээ гоёдог тул энэ чамин тоглоом яахын аргагүй хамгийн хэрэгцээтэй бөгөөд нандин бэлэг болох биз ээ.
Захиалах :https://baigalhouse.com/
BEAUTY SECRETS
"Beauty Secrets" дэлгүүрээс шинэ жилийн баярт зориулан гаргасан бэлгийн багцуудыг өөрийнхөө арьсыг баярлуулахаар сонгож болохоос гадна ээждээ, эгчдээ, хайртай найзууддаа ч бэлэглэж болохоор.
Захиалах :https://beautysecrets.mn/
AVDAR TOYS
Он солигдох торгон агшинд хамгийн ихээр хөөрөн догдолдог багачууддаа "Avdar Toys"-ийн байгальд ээлтэй, модон тоглоомуудыг бидний зүгээс онцолж байна. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хязгааргүй олон янзаар бүтээлчээр тоглох боломжийг олгосон эдгээр тоглоомууд эргэлзээгүй шинэ оны шидтэй бэлэг байх биз ээ.
Захиалах :Avdar Toys
ULAANBAATAR PASSPORT
Найзуудтайгаа хууч хөөрөнгөө кофе уух, гэр бүлээрээ оройн зоог барих, өөрөө өөртөө цаг гаргаж өглөөний хоол идэх гээд амьдралын жижигхэн мөчүүд ямар утга учиртай, үнэ цэнтэй зүйл гэдгийг бид эдгээр өдөр хоногт хангалттай ихээр мэдэрч байгаа билээ. Цаг сайхан болох үед өөрийгөө болон бусдыг эрхлүүлж Улаанбаатар хотынхоо өнцөг булан бүрд нээгдсэн шинэ, содон газруудтай танилцахыг хүсэж байвал яг одоо "Ulaanbaatar Passport 2021"-ыг захиалаарай.
Захиалах :https://ubpassport.mn//
FLOWER FAIRY: АМЬД ГАЦУУР, ШИРЭЭНИЙ ЧИМЭГЛЭЛ
Он солигдох мөчид баярын ширээгээ хэрхэн засахаа одооноос эхлээд төлөвлөж эхэлсэн биз дээ, эзэгтэй нар минь. Амьд гацуур, ширээний чимэглэл, шинэхэн цэцэгсийн өргөн сонголт "Flower Fiary" цэцгийн дэлгүүрт бий.
Захиалах: Flower Fiary shop
TINABEL STATIONERY
Долоо хоногийн төлөвлөгөөний хуудас, дадал бүртгэгч, зорилго төлөвлөгчийн хэсэг бүхий бүтэн жил хэрэглэх боломжтой төлөвлөгөөний дэвтэр шинэ жилийн хамгийн хэрэгцээтэй бэлгүүдийн нэг. Төлөвлөх дуртай хэн бүхний бүхий л хэрэгцээг багтаасан энэхүү царайлаг дэвтрийг "Tinabel Stationery" дэлгүүрээс захиалан авах боломжтой. Төлөвлөөгүй зорилго бол ердөө хүсэл төдий гэдгийг мэднэ биз дээ.
Захиалах :Tinabel Stationery
ХҮСЛИЙН ГАЦУУРХАН: ХҮҮХДИЙН БЭЛГИЙН БАГЦ
Хүүхдэд зориулсан ууттай бэлгүүд дийлэнхдээ ууттай чихэр, ундаа, шоколадхан зэргээс бүтдэг бол энэхүү бэлгэнд аав ээжтэйгээ бүтээх онцгой дурсамжийн хэсэг нуугдаж байгаагаараа онцлог. Өвлийн өвгөнд илгээх хүслийн захиа, үлгэрийн ном, наадаг зургууд гээд хүүхдүүдэд гарцаагүй таалагдах олон зүйлсээр баялаг “Хүслийн гацуурхан” бэлгийн багцийг та бүх сүлжээ дэлгүүрийн салбаруудаас авах боломжтой.
Захиалах :Eti Mongolia, AnungooMCS
LHAMOUR: ШИНЭ ЖИЛИЙН ТУСГАЙ БАГЦ
"Эрүүл байх эрхэм жаргал" гэдэг үгийг энэ жил бид ой тойндоо буутал ойлгож байх шиг. Баярын өдрөөр нэгэндээ өгөх бэлгүүд ч тэр утгаараа хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарсан бүтээгдэхүүнүүд байх биз ээ. Хэрвээ та эрүүл, эко гэх тодотголтой бэлгийг хайж байвал үндэсний үйлдвэрлэгч "Lhamour" брэндийн багцууд таны хамгийн мэргэн сонголт байх болно.
Захиалах: Lhamour
ОРГАНИК БАЯРЫН БЯЛУУ
Цар тахлын үед ч гэсэн бид баярын ширээгээ засан, амтат бялуу хувааж, оргилуун дарс буудуулах нь ойлгомжтой. Шинэ он солигдох мөчид баярын ширээ чимэх бялуугаа хаанаас захиалахаа хараахан мэдэхгүй байвал та "Kora naturals" органик бялууг сонирхоод үзээрэй. "Kora naturals"-ын бүх бялуу 100 хувь ургамлын гаралтай, хиймэл амтлагч бодис огтхон ч агуулаагүй, эрүүл чанартай орц найрлагаар бүтээсэн, шим тэжээл өндөртэй гэдгээрээ бусдаас онцлог аж.
Захиалах: Kora Naturals
Эх сурвалж: www.polit.mn