Б.ОД
Хүнсний нарийн ногоонууд бүх дэлгүүр, худалдааны төвд тасарч, үнэ нь хоёр дахин нэмэгдсэн гэсэн шүүмжлэл гараад байгаа. Үүнд ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дараах тайлбарыг өглөө.
Тэрээр “Цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын хүрээнд импортын болон экспортын бүтээгдэхүүнүүнийг хэвийн горимоор тээвэрлэхэд хүндрэл үүсч байна. Дотоодод халдвар гарснаас хойш ГХЯ экспорт болон импортыг хэвийн болгох чиглэлээр өндөр анхаарал тавьж ажиллаж байна. Замын-Үүд-Эрээн боомтоор хэвийн үед хоногт 200 орчим машин ачаа нэвтрүүлдэг байсан бол одоо 20 орчим болж буураад байгаа. Үүнийг өдөртөө 50 болгох зохицуулалтыг хийж байна. Хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа нарийн ногоо тасалдсантай холбоотойгоор өчигдөр Эрээн хотоос 60 машин нарийн ногоог импортолсон. Мөн бусад хил залгаа бүсүүдэд ногоон бүс үүсгэж тээврийг үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа” гэв.
Эх сурвалж:www.polit.mn