Б.ОД
Хөл хорионы дэглэмийг бууруулж, зарим нэр төрлийн согтууруулах ундааг худалдаалахыг зөвшөөрсөн эхний өдөр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хоёр дахин нэмэгдсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл энэ тоо буурахгүй хэвээр байгаа бөгөөд өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 134 дуудлага иржээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2020.12.17-ны байдлаар 1283 гомдол, мэдээлэл ирсний 524 нь зөрчлийн дуудлага байна. Үүнд хулгайлах гэмт хэргийн найман дуудлага,гэр бүлийн хүчирхийллийн 134, гэмт хэргийн шинжтэй 49 дуудлага иржээ. Мөн өнгөрөгч шөнө 193 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 зөрчил гарч, 24 хүн гэмтсэн байна. Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч яван, танхайрсан 84, оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулсан 46 дуудлага 102 дугаарт ирсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn