С.САРУУЛ

2020 оны Арванхоёрдугаар сарын 6-ны 11:00 цаг

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч коронавирусын халдвар авсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн эмч халдвар аваагүй. ЭМЯ өдөр бүрийн мэдээллээрээ баталгаажсан хариуг танилцуулж байгаа. Сүрьеэгийн эмчийн хариу эхлээд эргэлзээтэй гарсан ч баталгаажуулах шинжилгээний хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-ийн хэд хэдэн эмч, ажилтан халдвар авсан тохиолдол байгаа. Гэхдээ бид алдаа дутагдлаа засах, дотооддоо тавих хяналтыг нэмэгдүүлэх, камержуулах зэрэг ажилд анхаарч байгаа. Сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор "И Март" болон "Баянзүрх" захад тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Ер нь цаашдаа томоохон худалдааны төвүүдэд тандалтын шинжилгээ хийнэ" гэсэн хариулт өглөө.

Эх сурвалж: www.polit.mn