Б.НАМУУНТАМИР

 

Төгрөгийн хадгаламж өнгөрсөн сарын эцэст 12 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 377.1 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 их наяд төгрөгөөр өсжээ.

 

Төгрөгийн хадгаламжийн 89.4 хувь буюу 10.8 их наяд төгрөг нь иргэдийнх, 10.6 хувь буюу 1.3 их наяд төгрөг нь ААН, байгууллагынх байв. Харин валютын хадгаламж 4.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 262.5 тэрбум төгрөгөөр буурсан ч өмнөх оны мөн үеийнхээс 1.7 их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Төгрөгийн хадгаламж ийнхүү өссөн нь арилжааны банкууд валютын хадгаламж нээхээс татгалзаад байгаа юм.

 

Эх сурвалж:www.poilt.mn