С.САРУУЛ

Улсын онцгой комисс өчигдөр орой шуурхай мэдээлэл хийв. Энэ үеэр нийслэл хотод 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу цагийн хуваариар нийтийн тээвэр, хувийн автомашин, явган зорчигчийг хөдөлгөөнд оролцуулна. Үүнээс бусад цагт ямар ч хөдөлгөөн хийхгүй гэдгийг анхаарууллаа.
Мөн УОК-оос зайлшгүй ажиллах шаардлагатай 13 байгууллагын нэр гаргаж ажлын үнэмлэхээр зорчуулж байгаа. Гэвч иргэд ажлын үнэмлэхийг хуурамчаар хэвлэж хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдол цөөнгүй гарсан учраас өнөөдрөөс /2020.11.18/ ажлын үнэмлэхнээс гадна ажлын газрын албан ёсны тамгатай тодорхойлолтын хамт хүчинтэй байх шаардлага тавьж байна.  

Эх сурвалж: www.polit.mn