Ч.ОЛДОХ

Өмнөговь аймгийн Онцгой комиссоос дөнгөж сая  мэдээлэл хийлээ. Тус аймгийн хэмжээнд 75 пост, 700 орчим төрийн албан хаагч ажиллаж байна. Хилийн гурван боомт, гурвантэс, ноён сумад тусгаарлагсдан 14 иргэнээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Эрсдэлтэй буюу хилийн бүсэд байгаа 103 сорьц авч явуулсан, хариу нь эхнээсээ сөрөг гарч байгаа. Бүх сумд Онцгой комисс ажиллаж, аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж, хөл хорионы дэглэм сахиулах ажлын хэсэг ажиллаж  байна.  УОК-оос отор хийж яваа малчдыг хөөхгүй байх үүрэг өгснийг сумдын Засаг дарга нарт анхааруулсан. Зарим газарт барааны үнэ өсгөсөн асуудал гарсныг хэвийн байдалд шилжүүлсэн. Одоогоор амны хаалт, ариутгалын бодисын нөөц хүрэлцээтэй. Иргэдээс хотод байгаа оюутан хүүхдүүдээ яаж татаж авах вэ, хотод томилолтоор облон хуьийн ажлаар очсон иргэдээ яаж ирүүлэх вэ гэдэг асуудал тавих болсон. УОК-оос зөвшөөрөл өгч буй  хүрээнд буяны ажил, яаралтай эмнэлгийн оношилгоо, үйлчилгээ авах зэрэг ажлыг  зохицуулж байна. Хэрэв цар тахлын вирус халдварласан тохиолдолд  дахин шинжилгээгээр 7-14 хоногийн дараа илрэх магадлал бий. Иймд хүн бүр дор бүрдээ болгоомжтой байж, хөл хорио,  халдаргүйжүүлэлтийн дэглэм, дүрэм журмыг сахих ёстой хэмээн анхаарууллаа.

Эх сурвалж:www.polit.mn