С.САРУУЛ
Энэ жил ихэнх нутгаар зуншлага тааруу болсон. Тэрдундаа баруун аймгуудад зун хур бороо ороогүйн улмаас малчид өвөлжих боломжгүй болоод байгаа юм. Тиймээс махаа зах зээлд хямд үнээр нийлүүлэхээс гадна амьжиргаагаа бүр мөсөн алдчихгүйн тулд аймаг, сум дамжин хэдэн зуун км отор нүүдэл хийж байна. Харин малчдыг отор нүүдэл хийж явахад хөөх, нутагтаа оруулахгүй байх тохиолдол цөөнгүй гарч байгаа учраас ийм үйлдэл гаргасан Засаг даргад хариуцлага тооцно гэдгийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ. Хэрэв малчид нь бэлчээр нутаг усаа харамлаж тухайн малчныг Засаг даргад нь хэлж хариуцлага тооцуулах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn