С.САРУУЛ
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлалтад байсан иргэн оргожээ. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Иргэн П арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн тусгаарлалтаас оргосон. Тусгаарлалтад ороод 19 хонож байсан хүн. Тухайн иргэн нь ОХУ-ын талаас Монголын хил рүү 633 тэмдэгтээр хил зөрчихөд нь ОХУ-ын тал баривчилж хилийн солилцоогоор Монголд хүлээлгэж өгсөн бөгөөд Сэлэнгэ аймагт тусгаарласан юм. Арваннэгдүгээр сарын 2-нд эмнэлгээс оргоход нь хүчний байгууллагынхан Хараа голын орчмоос олж, буцаагаад тусгаарлалтад оруулсан. Шинжилгээнүүд нь сөрөг гарч байсан" гэв.
Эх сурвалж: www.polit.mn