Б.ДОЛЖИНЖАВ
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-нд манай улсад айлчилна. Тэрээр анх 1993 оны бүх нийтийн сонгуульд Японы Шинэ намыг төлөөлж өөрийн төрлөх Точигийн V дүүргийн төлөөлөгчөөр сонгогдсон. 1995 онд Либерал-Ардчилсан намд элссэн. Ерөнхий сайд Койзуми Жуничирогийн үед 2002 онд Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд сайдаар ажиллаж байв. Мөн Шинзо Абэ 2012 онд түүнийг Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдаар томилсон. Харин 2019 оны есдүгээр сарын 11-нд ерөнхий сайд асан Шинзо Абэгийн Засгийн газрын Гадаад хэргийн сайдаар сонгогдсон. Японы шинэ ерөнхий сайд Сүга Ёшихидэ есдүгээр сарын 16-нд томилогдохдоо түүнийг Гадаад хэргийн сайдаар хэвээр нь үлдээсэн юм.
Тэрээр Токиогийн их сургуулийг төгсөөд “Marubeni” худалдааны компанид 1978-1980 онд ажилласан. Харвардын Жонн Кеннедигийн нэрэмжит Төрийн захиргааны сургуулийг нийтийн улс төрийн магистраар төгсч, 1983 онд “Yomiuri Shimbun” сонинд улс төрийн сурвалжлагчаар ажиллаж байлаа. Түүний АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн тохиролцоог нь өндрөөр нь үнэлж “Японы Трампын шивнээч” хэмээн хочилдог аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.8 ПҮРЭВ № 195 (6420)