С.САРУУЛ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, АТҮТ хамтран нийслэлд ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 17 аж ахуйн нэгж байгууллагын түгээлтийн тээврийн хэрэгслүүдийн утааны тортогжилтын хэмжээг шалгасан байна. Нийт 281 түгээлтийн тээврийн хэрэгслийг шалгахад 207 нь утааны тортогжилтийн хэмжээ, стандартын шаардлага хангаагүй байна. Тухайлбал, “Тэнгэрийн хишиг”, “Алтан жолоо импекс”, “Айс Марк”, “БСБ”, Гацуурт”, “Арвайн үндэс”, “М СИ ЭС Кока Кола”, “Милко”, “ Улаанбаатар гурил”, “Атар өргөө”, “Талх чихэр” компанийн түгээлтийн тээврийн хэрэгсэл байжээ.
Эх сурвалж: www.polit.mn