Х.ОЮУНБОЛД
ОХУ-ын Ойрхи Дорнодын нэг байрны оршин суугчид цонхоор гудамж руу буцан гарч чадаагүй төвд баавгайг олсон байна. Гэрч нарын ярьснаар энэ амьтан Приморье мужийн Далнегорск хотын нэг байранд оржээ. Мөн хүмүүсийг айлгаж олон цагаар шатны нэг гишгүүр дээр байсан гэнэ. Гэхдээ том баавгай байсан учраас хүмүүсээс жаахан ч айхгүй байжээ. Харин амьтан барих үйлчилгээ эрхэлдэг албаныхныг дуудсан хойгуур энэ мэдээ бүс нутагт тарсан бөгөөд олон хүн гудамжинд ойн эзнийг харахаар цугласан байна. Ирсэн мэргэжилтнүүд торны тусламжтайгаар амьтныг барихыг оролдсон ч эхний оролдлого нь бүтээгүй аж. Харин үйл ажиллагаа амжилттай болж баавгайг доош нь буулгасан ч хаалгаар нисэн гарч зугтаж чадсан байна. Энэ талаар тусгай хамгаалалттай байгалийн бүс болон зэрлэг амьтдыг хамгаалах орон нутгийн газрын байцаагч Михайл Гаврилов “Миний бодлоор өнгөрсөн жил төрсөн нас бие гүйцсэн том баавгай. Таван давхрын шатны цонхон дээр байсан. Бид тор шидэхийг оролдсон. Баавгай унаж доошоо өнхөрсөн. Орцны хаалга онгойсноор баавгай үсрэн гарч ой руу гүйсэн” гэж ярьжээ. Тэрээр баавгайг нохойнуудаас зугтаж хотод орж ирсэн гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn