Х.ОЮУНБОЛД
АНУ-ын Ардчилсан нам албан ёсоор дэд ерөнхийлөгч асан Жой Байденийг өчигдөр болсон чуулганы үеэр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр нэрлэсэн байна. Байден түүнийг сонгуульд өрсөлдөхийг дэмжиж саналаа өгсөн бүх хүнд талархсанаа илэрхийлжээ. Мөн нэр дэвшигчээр дэвшүүлсэн нь түүний хувьд нэр төрийн хэрэг гэв. Ардчилсан үндэсний чуулганыг коронавирусын улмаас цахимаа хийжээ. Харин Жой Байдений хувьд түүний улс төрийн карьер дэх чухал үе аж. Тэрээр өмнө нь хоёр ч удаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх аргыг хайж байсан юм. Одоо Ардчилсан намын гишүүдийн ерөнхийлөгч Доналд Трампыг арваннэгдүгээр сард болох сонгуульд унагаах цөхрөшгүй хүслийг нь биелүүлэх түүнийг дэмжиж байгаа аж “Real Clear Politics” цахим хуудаснаас явуулсан санал асуулгаар Жой Байден үндэсний хэмжээнд 7.6 оноогоор тэргүүлж байна. Мөн Охио, Мичиган, Невада, Висконсин, Минесота, Флорида,Пенсальвани, Аризона мужид Бүгд найрамдах намаас нэрээ дэвшүүлсэн өрсөлдөгчдөө олон оноогоор давжээ.
Эх сурвалж: www.polit.mn