Б.ОД
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өчигдөр /2020.08.18/ хоёр эрэгтэй голд живсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын харьяат 70 настай эрэгтэй А, 64 настай эрэгтэй С нар өчигдөр 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон голын ус руу сэлэх гэж ороод живсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 16:22 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газар болон цагдаагийн алба хаагчид ар гэрийнхний хамт Орхон голд завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг явуулсан ч олдоогүй тул өчигдрийн 21:00 цагт зогсоож өнөөдөр 07:00 цагт дахин эхлүүллээ.
Эх сурвалж:www.polit.mn