Б.ОЮУНЗУЛ 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы нийтийн тээврийг төрөлжүүлэн шинэчлэх, түгжрэлийг бууруулах зорилтот ажлын нэг хэрэгжиж давхар болон сургуулийн зориулалттай автобус Монголд ирээд байна. Энэ автобус нь хүүхэд, залуучууд, өндөр настанд үйлчлэх юм байна. 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотын нийтийн тээврээр өдөрт тогтмол 600-650 мянган зорчигч давхардсан тоогоор үйлчлүүлдэг аж. Зорчигчдод өдөрт 900-950 автобус, троллейбус үйлчилж байгаа юм. Сүүлийн 10 жил энэ салбарт шинэчлэлт огт хийгээгүй, хүрэлцээ, үйлчилгээ муу байгаа талаар иргэдээс гомдол, санал байнга ирдэг. Тиймээс нийслэлээс 2020 онд нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргахаар төлөвлөж, аль хэдийнэ бэлтгэл ажлууд эхлээд байгаа нь энэ юм.

Эх сурвалж: www.zms.mn