Б.ОЮУНЗУЛ
Архангай аймгийн Булган сумын Тусгалт, Тамир, Баянбулаг багийн иргэд өөрсдийн санаачилгаар Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, аймгийн БОАЖГ, сум дундын ойн анги, Булган сумын ЗДТГ хамтран Тамирын голын эрэг дагуу улиасны мөчрөөр ойжуулалт хийж байна. Голын эрэг дээр ойжуулалт хийснээр богино хугацаанд голын урсгал нэмэгдэх юм байна. Энэ санаачилгыг Могойн гол, Тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын 11 нөхөрлөлийн 50 гаруй гишүүн гаргаж, сайн дураараа хийжээ байгаа аж. Өнөөдрийн байдлаар Тамирын голын урсгал нь татарч, эхээрээ болон дунд хэсгээрээ тасарчээ. Цаашид гол ширгэж цөлжилт үүсэх аюултай тул голоо хамгаалахын тулд сумын иргэд ийн мод тарьж байна.
Эх сурвалж: www.zms.mn