Т.САЙХАН
АН-ын Үндэсний бодлогын хорооны ХIII хуралдаан өнөөдөр /2020.05.11/ болж, бүтцийн өөрчлөлтийг хэлэлцжээ. АН-ын дэд дарга Б.Дэлгэрмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Жаргаланг томилсон байна. Б.Жаргаланг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос тус намын дэд даргад дэвшүүлж, АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжсэн мэдээлэл байна. Б.Жаргалан нь “фортуна” нэрээр олонд танигдсан УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин юм. Түүнийг аавынхаа нутаг Архангай аймгаас нэр дэвшихээр горилж байгаа билээ. Нью Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн тэрээр "Бодрол" нэрээр нийгэм, улс төрийн асуудлыг идэвхтэй судалж, нийтлэл бичдэг байсан Монголын анхны блогчдын нэг билээ. Мөн “Занаду” арт галерейгийн захирлаар ажилладаг, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн юм.
Эх сурвалж:www.polit.mn