Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгой нөхцөлд авах эдийн засгийн авах арга хэмжээг танилцуулах үеэр сонгуулийг хойшлуулах тухай Ерөнхийлөгчийн уриалгын талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр "Ерөнхийлөгчийн уриалгад дурдсанаар төсөвт тодотгол хийхгүй. Тодотгол хийж бүтээн байгуулалтын ажлыг зогсоовол ажлын байр буурах үр дүн гарна.  Сонгуулийн тухайд халдварын дэгдэлт гарсан БНСУ сонгуулиа хойшлуулах талаар яриагүй байна. Одоогоор манай улсад сонгууль хойшлуулах нөхцөл үүсээгүй байна. Цагийн байдал өөрчлөгдөөд бидний тооцоолж байснаас өөр нөхцөл үүсвэл асуудлыг авч хэлэлцэнэ. Гэхдээ Ерөнхийлөгчийн саналд хүндэтгэлтэй хандаж, судалж үзнэ. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Засгийн газар огцрох эсэхэд хариулт өгье. Засгийн газар огцрохгүй, бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд дагалдах хуулиуд гарна. УИХ хууль баталвал Засгийн газар хэрэгжүүлнэ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn