Т.САЙХАН
Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай төслийг дэмжсэн байна. Ерөнхийлөгчийн зарлигт 17 дугаар жарны Хотос төгс хэмээх төмөр хулгана жилийн цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчлан сэргийлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар тусгажээ. Тухайлбал, цагаан сарын баяр зориулсан олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдааг зогсоох, цагаан сарын рекламуудыг зогсоож, хэвлэлмэдээллийн байгууллагуудтай хамтран иргэдэд коронавирусаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл бэлтгэх, Гамшгаас хамгаалах тухай болон Эрүүл мэндийн тухай болон бусад холбогдох хуулиадад яаралтай өөрчлөлт оруулах зэргийг тусгасан байна. Одоо Засгийн газрын хуралдаанаар сар шинийн баярыг тэмдэглэхгүй бол бүх нийтээр амрах эсэх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна.
Эх сурвалж:www.polit.mn