Ч.ЗОТОЛ

Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар Монгол Улсын хилийг хаах, эсэх асуудлыг эцэслэн хэлэлцэх байв. Засгийн газрын гишүүдийн олонх нь хилийг  хэсэгчлэн хаах санал гаргасныг  шийдвэрлэжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ “Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.  Мөн гуравдугаар  сарын -2 хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа. Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар монгол иргэдээ  ирэх с сарын 6-ныг хүртэл нэвтрүүлнэ. Гуравдугаар  сарын- 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ. Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй” гэв.

Эх сурвалж: www.polit.mn