Т.САЙХАН
Залуучуудын өвлийн олимпийн III наадам энэ сарын 10-нд Швейцарь Улсын Лозанн хотод эхэлсэн. Наадамд 73 орны 1800 гаруй тамирчин өвлийн спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Манай улсаас зургаан тамирчин оролцож байгаа бөгөөд биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн, гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нар багтсан.
Биатлоны 12.5 км-ын зайд 17 настай Энхбатын Энхсайхан 99 тамирчдаас ХII байрт оржээ. Э.Энхсайхан Ази тивээс оролцогчдын хувьд хамгийн өндөр амжилт үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн нэг ч орны тамирчин тус төрөлд эхний ХХI р байрт жагсаагүй байна.
Эх сурвалж:www.polit.mn