Т.САЙХАН
УИХ-ын чуулганы баасан гаригийн /01.10/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Ингэснээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчилж байгаа юм. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, бусдад ял завшуулахгүй байх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлага үүссэн байна. Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд дөрвөн хэрэг, 2019 онд есөн хэргийг хэрэгсэхгүй болжээ. Харин энэ хууль батлагдсанаар шүүхээр шийдээгүй хэргүүдийг сэргээн шалгана гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарлаж байв.
Эх сурвалж:www.polit.mn