Т.САЙХАН

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Тэрээр “Монголбанкны ерөнхийлөгч асуудал боловсруулаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр танилцуулга хийсэн. Ингээд хувь хүний авсан , голдуу хувийн банкуудаас авсан зээлийг Монголбанк тодорхой шийдэл гаргаж шийднэ гэсэн танилцуулга Засгийн газрын хуралдаан дээр хийсэн. Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар энэ асуудлыг шийдэх юм байна гэж ойлгож байгаа. Би Сангийн сайдын хувьд байр сууриа илэрхийлсэн.  Засгийн газрын бонд гаргахгүй. Нээлттэй бондыг хөрөнгийн зах зээл дээр зараад яваад байж болдог, хаалттай бонд бол зарагдахгүй гэсэн үг” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn