Т.САЙХАН
СЕХ-ны орон тооны гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн өөр ажилд томилогдсон учраас гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлага үүсчээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /01.07/ хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүдийг томилох саналыг хэлэлцлээ. Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнд Б.Ганбат, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар нарыг нэр дэвшүүлжээ.
Ерөнхийлөгч Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа Г. Байгалмаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Э.Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгожээ. Энэ талаарх Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн товч намтрыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.
Мөн Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгож, нэр дэвшүүлсэн. Харин Д.Ганбатыг УИХ-аас санал болгосон байна. Байнгын хороо энэхүү асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжлээ.
Эх сурвалж:www.polit.mn