С.САРУУЛ

Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ болон МХЕГ-ын хамтарсан хяналт шалгалт хийж Засгийн газрын  хуралдаанд танилцууллаа. Тус хуралдаанаар хяналт шалгалтын дүн, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эдгээр аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүй, цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар тусгай зөвшөөрлөө цуцлуулж байгаа юм.

Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд

Аж ахуйн нэгжийн нэрЧиглэлХаяг
1Тэргүүн трейд ХХКСпиртийн үйлдвэрУлаанбаатар
2Азык ХХКАрхины үйлдвэрБаян-Өлгий
3Дарханмоунтайнс ХХКАрхины үйлдвэрДархан-Уул
4Хүнс төв ХХКАрхины үйлдвэрТөв
5Сэлэнгэ шим ХХКАрхины үйлдвэрСэлэнгэ
6Бенедакт ХХКАрхины үйлдвэрУлаанбаатар
7Трансин-Консульт ХХКАрхины үйлдвэрУлаанбаатар
8Энигма ХХКАрхины үйлдвэрУлаанбаатар
9Ентүм ХХКАрхины үйлдвэрГовь-Алтай
10Түшиг Тулга трейд ХХКДарсны үйлдвэрУлаанбаатар
11Ази Инвестмент Капитал групп ХХКШар айрагны үйлдвэрУлаанбаатар
12Мини макро ХХКШар айрагны үйлдвэрУлаанбаатар
13Интер стандарт брьюри ХХКШар айрагны үйлдвэрУлаанбаатар
14Завхан баялаг ХХКШар айрагны үйлдвэрЗавхан

Эх сурвалж: www.polit.mn