Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /01.06/ хуралдаанаар Цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэрийг гаргасан байна. Засгийн газрын шийдвэр гарснаар цагдаагийн байгууллагад нийт 170 орон тоо шинээр нэмж батлагдаж байгаа юм. Тус нэгж нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиг үүрэгтэйгээр ажиллана.

Ингэхдээ орон нутагт Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий гэсэн 11 аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгч, мөрдөгчийг,  мөн байгаль экологийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, ойн сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөл ихтэй дээрх аймгуудын нийт 74 суманд 78 байцаагчийг  ажиллуулахаар болжээ.

 Эх сурвалж:www.polit.mn