Т.САЙХАН

Сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай. Тэгвэл хоёр ч яамны төрийн нарийн бичгийн дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн /12.25/ хуралдаанаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэн нарын ажлаас нь чөлөөлжээ.

БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы Элчин сайдаар томилогдохоор яригдаж байгаа учраас ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэх мэдээлэл байна.   Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвших тухай ч яригдаж байна. БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэлийг мөн л   Элчингээр томилж магадгүй гэсэн мэдээлэл бий. Харин ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэнгийн хувьд яагаад ажлаа өгсөн нь тодорхойгүй байна.

Сонгуулийн тухай хуульд Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Үүнд төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар чөлөөлөгдөх шаардлагагүй хэмээн заажээ.   Тэгэхээр улс төрийн нөлөөтэйгээр төрийн албанд сонгогддог албан тушаалтнууд нэр дэвшихээр бол сонгууль болохоос нэг сарын өмнө ч хамаагүй ажлаа өгч болно гэсэн үг.  Харин төрийн мерит  зарчмаар томилогддог жинхэнэ албан хаагчид  ирэх сарын 1-нээс өмнө ажлаа өгөх юм.

Эх сурвалж:www.polit.mn