Т.САЙХАН

УИХ-ын чуулган дөнгөж сая /12.20/эхэллээ.  Сонгуулийн хуулийн төслийг өчигдөр батлах байсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Харин өнөөдөр нам эвсэл, хэрэгжиж эхлэх хугацаатай холбоотой заалтууд дээр саналаа нэгтгэж батална. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Шөнөжин сууж сонгуулийн хууль дээр ажиллалаа. Сонгуулиа бид хэн нэгнийг ялгаварласан хэн нэгэнд давуу байдал олгосон байдлаар явуулахгүй. Тиймээс сайн хууль оруулж ирж батлах нь зүйтэй гэж үзэж байна гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар Зарчмын зөрүүтэй зарим саналаар санал хураалт явуулна.  Сонгуулийн хуулийн хэрэгжих хугацааг хуульд тодорхой болгох учиртай гэлээ.  Тиймээс Ажлын хэсэг хуулийн зарим заалт дээр дахин ажиллаж байнгын хороо хэлэлцэн чуулганд оруулж ирэх юм.

Эх сурвалж:www.polit.mn