Т.САЙХАН
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /12.16/ хуралдах юм байна. Хуралдаанаар Сонгуулийн хуулийн тогтолцоог дахин хэлэлцэхээр болжээ. Энэ долоо хоногт Сонгуулийн тухай хуулиа батлахаар төлөвлөөд байгаа бөгөөд сонгуулийн тогтолцоо буюу 50+26 дээр эрх баригчид нэгдэж чадахгүй байгаа юм.
Өмнө нь Удирдах зөвлөл хуралдаж, 50+26 тогтолцоог бүлэг санал болгосон ч бүлгийн гишүүд дэмжихгүй гэж жижиг тойргоороо буюу 2016 оны сонгуулийн тогтолцоогоор явах нь зүйтэй гэж зарим гишүүдийн зүгээс үзэж буй. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өнөөдрийн /12.16/ хуралдаанаараа тодорхой шийдвэрт хүрэх болов уу.
Эх сурвалж:www.polit.mn