С.САРУУЛ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхийлөгчийн төсөв  болон Өмгөөлөгчийн хуульд тавьсан хориг, Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл сонссон байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Мөн Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсныг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Нэг салбарт давхардсан чиг үүрэгтэй холбоод байх ёсгүй гэж Ерөнхийлөгч үзсэн. Харин бүлэг хэлэлцээд Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоо тус тусдаа байх ёстой гэж үзээд хоригийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан. Өмгөөлөгчдийн холбооноос Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор МАН-ын бүлгийн даргад бичиг ирүүлсэн. Өөр, өөр чиг үүрэгтэй хуульчдыг нэг байгууллагад харьяалуулж байгаа нь буруу. Олон улсын суурь зарчимтай зөрчилдөж байна гэсэн утга бүхий байр суурийг илэрхийлж бичиг ирүүлсэн.

Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хоригтой холбоотойгоор Их хурлаас шийдвэр гарсны дараа Төсвийн байнгын хороо хуулийн төсөл боловсруулж оруулж ирнэ. Хоёр хувийг байхгүй болгох, үйлчлэх хугацааг хойшлуулах, хувь хэмжээг багасгах уу гээд тодорхой шийдвэрийг гаргана. ОУВС-тай хэлэлцээр хийнэ” гэв.

Эх сурвалж: www.polit.mn