-1924 оны анхдугаар Үндсэн хуулийн талаар, зарим онцлог зүйлүүдийн тухай та товчхон хэлж өгнө үү!

-Анхдугаар Үндсэн хуулиар Улсын Их Хурал нь 30 гишүүнээс бүрдсэн Улсын Бага Хурлыг байгуулжээ. УБХ нь аливаа хэргийг хянан байцаах, Үндсэн хуулийг өөрчлөх, батлах, улсын бүх орлого, зарлагын төсөвлөсөн дансыг батлах үүргийг хэрэгжүүлэх болжээ. “Улсын Бага Хурал нь хууль, дүрэм, тогтоол, тушаал гаргах, Засгийн газар ба олон яам газруудыг хянан байцаах явдлыг ерөнхийлөн эрхлэх, харьяат хурлын тэргүүлэгчид ба Засгийн газрын эрхлэн шийтгэх зүйлүүдийн дүрмийг төлөвлөн тогтоох, Засгийн газрын явуулах хэргүүдийн гол төлөвийг зааварлах, улсын Үндсэн хууль ба мөн их хурлын тогтоолуудыг ёсоор гүйцэтгэх явдлыг эрхлэн шийтгэнэ” гэж Үндсэн хуулийн 12 дугаар зүйлд заасан байна. Үндсэн хуульд Засгийн газрын эрх үүргийг тодорхойлж  “Засгийн газар бол тус улсыг ерөнхийлөн захирах газар мөн” гэж зааж өгсөн байдаг юм.  Улсын Бага Хурал нь хууль тогтоох болон Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, чиглэл өгөх зэрэг эрх мэдлийг хэрэгжүүлдэг болсон. Улсын Их Хурлын төлөөлөгчдийг олон шатны хурал буюу арван гэр, баг, сум, хошуу, аймгийн төлөөлөгчдийн хурлаас шат дараалан сонгож байхаар тогтоожээ. Шударга ёс явж байгаа биз.

-Тийм байна, ийм бэлэн түүх байхад манай улс авч ашиглаж яагаад болохгүй гэж?

-Шууд ардчиллын энэ чухал элемент 1920-иод онд монголд хэрэгжиж байсан гэж хэлэх үндэстэй. Гэтэл саяхан АН-ын дарга нар 10 сая төгрөгний дэнчин авна, дараа нь бас нэмэж авна гэж байна. Мөнгө төлсөн хүнийг УИХ-д нэр дэвшүүлнэ гэдгээ шууд зарлалаа. Өөрөөр хэлбэл мөнгөгүй хүн, мөнгөтэй хүн гэж нийгмийг 2 хувааж байгаад, мөнгө өгсөн хүнд албан тушаал өгнө гэсэн цагаандаа гарсан бодлогоо тунхаглан зарлачихлаа. Энэ бол нийгмийг бүхэлд нь хээл, хахуулийн тогтолцоонд гүн бат живүүлсэн өнөөгийн нөхцөл байдлыг энэ хэвээр нь үргэлжлүүлье гэж байгаа гэмт хэрэг мөн.  Төрийн албыг мөнгөөр арилжаалах гэсэн гэмт хэрэг яах аргагүй мөн шүү дээ. Ийм явдал сүүлийн хэдэн жил даамжирснаас болж эгэл жирийн, ухаантай, шударга иргэдийн сонгуульд нэр дэвших эрхийг бүр мөсөн таслан зогсоочихоод байна. Хүний сонгох, сонгогдох эрхийг санхүүгийн аргаар хааж, хуулиар ноогдуулсан тэгш эрх, Хүний эрхийн түгээмэл тунхагийг ноцтой зөрчиж байна. Үүний сөрөг үр дагавараас болж улс уруудан, доройтчихоод байгаа нь үнэн биз дээ!

-1924 оны Үндсэн хуулийн сул тал, сөрөг тал гэж байх уу? Байвал ямар зүйлүүдийн тухай та онцолж хэлэх вэ?

 -Ардын засгийн газрын 1924 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 39 дүгээр хуралдаанаар Үндсэн хуулийг зохиох комиссыг Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, Элбэгдорж Ринчино, П.Всевятский, Гомбо Бадамжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, "басхүү өөр боловсронгуй хүмүүсийг урин авч хэрэглэх" эрх олгож, уг төслийг боловсруулахыг даалгажээ Энэ комисст Коминтерний төлөөлөгч Т.Рыскуловыг нэмж оруулсан. Энэхүү Үндсэн хуулийн төслийг шинээр боловсруулахад П.Всевятский, Т.Рыскулов, Э.Ринчино нар гол үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс өмнө Ж.Цэвээн болон Д.Бодоо, Магсар хурцын гээд л Үндсэн хуулийн эх хувилбарууд боловсруулагдаж байж. Гэвч хойд хөршийн илгээгдсэн төслийг эцсийн дүнд авч хэлэлцжээ. Энэ ч үүднээс ЗХУ-ын коммунист намын үзэл онол, тулгалт нөлөөлсөн нь лавтай. Жишээ нь нийгмийг жинхэнэ ард, хуучин ван гүн явагсад гэх мэтээр дотор нь эсрэг тэсрэг ангид хувааж ялгаварлан гадуурхсан заалт тусгагдсан. Тиймээс зарим асуудлаар санал зөрөлдөөн гарч байв. Тухайлбал, Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудлыг батлах хуралдаан дээр Ж.Цэвээн хэлэхдээ: Монголд онцгой маягийн Үндсэн хууль байх хэрэгтэй юу гэсэн асуулт тавьж, Үндсэн хуульгүй улс орон ч бас бий гэж хэлж байжээ. Үндсэн хуулиар Монгол ямар бүгд найрамдах засагтай байх вэ, түүний үндэс нь юу байх вэ гэдгийг яг таг заан тодорхойлох, хоёрдугаарт, уг засаг хүн амын ямар ангийг тулгуурлах вэ гэдгийг тогтоох, гуравдугаарт, Засгийн газрын байгууллагуудын үүргийг зааж өгөх ёстой” гэж Т.Рыскулов үзэж байжээ.

-Үндсэн хуулийн онцлог заалтууд болон агуулгын талаар тодруулж өгнө үү? 

      - Үндсэн Хуулийн нэгдүгээр зүйлд: "Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаас сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино" гэжээ. Хоёрдугаар зүйлд: БНМАУ-ын зорилт бол "хуучны ззэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлэн, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлнэ" гэжээ. Хуулийн энэ заалтууд Монгол улс бол бүрэн эрхтэй, Бүгд Найрамдах Улс мөн болохыг тунхаглан зарлаж өгсөн. Түүнчлэн засгийн эрх ард түмний, тэр дундаа нийгмийн олонхи болсон эгэл ард түмний мэдэлд байхыг хуульчлан тогтоож өгсөн юм. Анхны юм болгон алдаа, оноотойгоо сэтгэлд хоногшдог гэдэг. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. “Хуучны ззэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгана”  гэсэн заалт монголчуудад олон жилийн хор урхаг учруулсан гэдгийг бас зориуд тэмдэглэх хэрэгтэй. Нийгмийн гишүүдийн чинээлэг хэсгийн хөрөнгийг хурааж, нийгэм даяар ад үзэх болсон. Засаг ноён, ван, гүн хэргэмтэй 100 гаруй ноёд, засаг бус олон ноёд, 13274  тайж нар гэж бүртгэж байгаад эзэн Чингис хааны угсааныхныг  ялгаварлан гадуурхаж, хөрөнгийг нь шууд хураан дээрэмдэж, алж, хөнөөж эхэлсэн. 20 орчим мянган лам, санваартнаа алж, хядаж, хөрөнгийг нь улсын орлого болгон хурааж авсан. Хувийн хэвшлийн үйл ажиллагааг хориглон боомилсон, хүний эрх чөлөөг хаан боогдуулах болсон гээд төр, засгийн олон буруу бодлого ар араасаа үргэлжилсэн. Тийм бусармаг бодлого, алдаа, завхрал нь Монголын нийгэм-эдийн засгийн амьдралыг гүн гүнзгий хямралд түлхэн оруулсан. Өөрөөр хэлбэл умард хөршийн нөлөөгөөр, Үндсэн хуулинд оруулсан ганц тэр заалт ямар их хор уршгийг монголын нийгэмд учруулсныг уг үйл явдлууд нотлон харуулсан гэсэн үг.

-Анхны Үндсэн хуулийн алдаа оноо, эерэг сөрөг талыг ойлгуулж өгсөн танд талархалаа илэрхийлье. Ганц буруу заалтаас болж улс, нийгмийг тогтворгүй болгодог нь харагдлаа. Тэгээд үйл явдал цаашдаа юу болсон бэ? 

-Үндсэн хууль баталснаас 4 жилийн дараа 1928 оны 9-10 дугаар сард эрх баригч намын YII их хурал болжээ. Коммунист Интернационалын гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүн, Чехийн иргэн Богумир Шмераль толгойлогчтой  Макдональд, М.И.Амгаев, КИМ-ийн төлөөлөгч Вартаньян,  Бородин нарын бүрэлдэхүүнтэй  Коминтерний тусгай комиссынхон Улаанбаатарт хүрэлцэн ирж, VII их хурлыг  47 өдрийн турш хуралдуулж байгаад  БНМАУ-д төрийн эргэлт хийх зорилгоо биелү-үлээд буцацгаажээ.

-Гадаадын улс төрчид манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, хүсэ

л зоригоо тулгаад буцсан гэсэн үг мөн шив дээ!

-Тиймээ, харийнхантай хэт ойртож, бөхөлзөх бүртээ алдаж байсан юм шүү гэдгийг энэ мэдээ, баримтаас ямар нэг хэмжээгээр та бүхэн ойлгох байхаа. Тэд эргэж очоод Коминтернийн Дорно дахины нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнийг 1929 оны 1 дүгээр сарын 7-нд хийсэн байдаг. Энэ зөвлөлгөөнд Б.Шмераль: Монголын нутаг дэвсгэр Англи, Герман, Францынхыг нийлүүлснээс өргөн уудам, хүн ам нь дөнгөж 800000 хүн. ...Энэ нутаг дэвсгэрт нөлөөгөө хадгалж, ядахдаа монголыг империалистууд хийгээд дэлхийн хувьсгалын дайсны нөлөөнд оруулахгүй байхыг бусармаг муу аргаар ч болов хичээх нь манай зорилт мөн гэж би хэлж байна. Энэ бол 800000 малчин хүн амтай улс оронд социализм байгуулахаас илүү чухал зорилт. Ангийн зөрчлийг ч шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ энэ зорилтыг эхний, гол зорилттой уялдуулан тавих ёстой. Нутаг дэвсгэр хүн амаас илүү чухал ач холбогдолтой. Хэрэв бид энэ цөөхөн хүн амыг капиталист бус хөгжлийн замаар оруулж, монгол дахь хөдөлгөөнийг хөдөлмөрчин ард олны ангийн тэмцэл болгож чадвал зөвхөн ийм янзаар л бид энэ нутаг дэвсгэрийг өөрийн нөлөөнд байлгаж чадна.     Энд бид үр дүн нь бүр энэ жил буюу ирэх жил гэхэд гарсан байхаар ажиллах ёстой. Бид маш хурдан хугацаанд үр дүнд хүрсэн байх ёстой бөгөөд шашны эсрэг, буддизмийн эсрэг тэмцэх тухай Амагаевын ажиглалт маш сонирхолтой. Гэсэн ч  энэ бол ганц жилийн дотор шийдвэрлэж болох асуудал биш гэх мэт колоничлогчийн үг хэлсэн байгаа юм. Монголын нам, төрийн удирдлагад ЗХУ-д түр хугацааны курс, сургалт хийсэн үзэл бодол нь төлөвшөөгүй, хэнд ч залагдаж мэдэх бага залуучуудыг бодлогоор дэмжих тусгай технологи ашиглаж, тэднээр улс орныг самрах юм хийлгэсэн. Тэгэхээр өнгөц ташаа ойлголттой, юмны учир мэдэхгүй, ухвар мөчид улс төрчдийн харийнханыг шүтэж, хэлсэн, зааварласан болгоныг нь даган дуурайж, хэрэгжүүлээд байвал улс орноо ахар хурдан самардаг юм гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Гадаадынханы заавар, зөвлөгөөг сонсож, тусгаж авахыг нь авахаас юм болгоныг нь хэрэгжүүлээд байвал монголд тэр бүр нийцэхгүй шүү дээ.  Ер нь шийдвэр гаргах түвшинд очсон улс төрчид энэ мэтэд их л болгоомжтой хандах ёстой юм даа.

-Харамсмаар юм. Төр, засгийн толгойд учир мэдэхгүй залуучуудыг тусгай технологиор гаргаж байгаад улс орныг самруулдаг аргыг тэр үед бас хэрэглэгдэж байсан байх нээ?

 -Харамсалтай нь энэ үнэн түүх. 1929  оны   зун   "ЗСБНХУ   ба   БНМАУ-ын харилцааны үндсэн зарчмын тухай" гэсэн 1990 он хүртэл нууц байсан баримт бичигт 2 тал гарын үсэг зуржээ. Энэ хэлэлцээрт "СССР нь Монголыг, Монгол нь СССР-ийг ийнхүү онцоор үзсэнтэй адил бусад гадаад улсыг үзэх болсон нь хоёр этгээдийн уул бодлого зорилготой үл нийцэх тул аливаа гадаад улсууд ба тэрхүү улсуудын харьяат нарт ийнхүү онцоор үзэх явдлыг үл дэлгэрүүлэхийг хоёр этгээдээс батална" гэсэн сонин үг, өгүүлбэр оруулжээ. Ингэж л их гүрнүүд буурай улсыг эрхэндээ авах аргаа гэрээ, хэлэлцээрийн аргаар баталгаажуулж авдаг байхгүй юу. Үр дагавар их. БНМАУ ганцхан ЗХУ-тай ах дүүгийн ган бат эвдэршгүй, найрамдалтай болж авсан. Улс орны эдийн засгийн хөгжил бараг зогссон. Бусад улс орны капиталыг монголын эдийн засгаас шахаж гаргасан. Тэр хэлэлцээрийн дагуу Монголын эдийн засаг дан ганц ЗХУ-аас бүрэн хараат, хамааралтай болсон. Геополитик,  цэрэг стратегийн түшиц газар, түүхий эдийн бааз нь болсон. Их л танил сценари байгаа биз. За тэгээд л монгол улс хямралд орсон доо. Энэхүү хямрал монголын нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулж, богино хугацаанд улс төрийн хямрал болон гүнзгийрчээ. Хямрал туйлдаа хүрсний гол илрэл нь ард олны дунд төр, засгийг илэрхий эсэргүүцэж зэвсэгт бослого гаргаж,  гадаадад, хятад руу дүрвэн нүүдэллэх болсон явдал мөн. Тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтаар 13 аймгийн дийлэнхи хэсэгт  босч, дүрвэх хөдөлгөөн гарчээ. Доктор Д.Авирмэдийн судалгааны бүрэн бус мэдээгээр  11700-аад өрх айл, 47000 хүн улсын хил давж, эх орноосоо дайжсан байна. Түүхэн сургамж гэдэг талаас нь ярихад. Харьцуулаад үзье. Сүүлийн 30-аад жилийн хугацаанд 200000-аас дээш тооны хөдөлмөрийн насны, сайхан монгол залуус харийн нутагт дүрвэж гараад, үр хүүхдүүд нь эх орноосоо тасарчихлаа шүү дээ.

-Баячуудын хөрөнгийг хурааж, өр ширээ даръя гэж их ярьдаг болж дээ...? Тэгж болох уу?

-Сая би түүхийн тодорхой жишээ, баримтаар тэгж болдоггүй юм гэдгийг тайлбархлаж хэллээ. Хууль, ёс, шударга ёсны үнэлэмжээр асуудалд бодитой хандах хэрэгтэй. Үндэсний хөрөнгөтнүүдтэй болж байна гэдэг чинь нийгэмд бий болсон эерэг бөгөөд чухал үзүүлэлтийн нэг яах аргагүй мөн. Түүнийг хууль бусаар хурааж авна гэдэг бол хийрхэл. Нийгмийг бужигнуулах шалтаг,  шалгаан болон хувирч мэднэ. Тэгвэл улс нийгмийн тогтворгүй байдал дэвэрч, эмх замбараагүй байдалд хүргэнэ. Тэгэхийн цагт юу болохыг чөтгөр л мэдэх байх. Магадгүй, гадны тусгай албад жаахан мөнгө санхүү, зэвсгийн дэмжлэг үзүүлж, хоёр талцуулаад буу дуугаргаж эхэлвэл юу болох вэ?

-Энэ түүхийг та тодруулж хэл өгнө үү. Нийгэмд ихээхэн хор уршиг тарьсан, харамсалтай түүх шиг байдаг?

-БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид, Засгийн газрын эрхлэх товчооны хамтарсан хурал 1929 оны 9 дүгээр сарын 16-нд болж, хөрөнгө хураах ажлыг эхлэх шийдвэр гаргаж, мөрдөх зааврыг баталжээ. Хөрөнгө хураах кампанит ажил нь “Феодалын хөрөнгө хураах” гэсэн нэрийн дор тэр дороо л жигдрээд явчихаж. Хөренгө хураах ажлыг эрхлэх тев комиссыг Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Х.Чойбалсангаар толгойлуулсан. Хөдөө, орон нутагт салбар комиссуудыг байгуулсан. Зөвлөлтүүд томоохон юманд ашиглаж, таньж авсан. Дараа нь ард түмнээ хайр найргүй хядаж, хамаг сайчуулыг дуусгах их хядлагыг бас гүйцэтгүүлсэн.

Хөрөнгө хураах тогтоол ёсоор бол феодалын мал хөрөнгийг хувьд оруулан тооцож, тэдэнд “амидурлага” буюу амжиргаа залгах төдий жаахан хөрөнгийг үлдээж, бусдыг хураан авах болосн. Хурааж авсан малын нэг хэсгийг 5-аас доош бодын хөрөнгатэй ядуу аж ахуйтнуудад хувааж өгөхөөр тогтоолд заасан. Тийм болохоор ядуу ардууд их дуртай байлгүй яахав.  VII их хурал “Ардыг мөлжиж хөрөнгө зоорь хураасан ван, гүн, хутагт, сүм жас жав, баячууд, шинэ хөрөнгөтөн, панзчин нарын хэтэрхий хөрөнгөжих замыг хязгаарлах” гэж заасан.  Мөн “ардын эрх чөлөөний явдалд тэрслэн эсэргүүцсэн буюу санхүү ба ард олны хөрөнгийг ашиглан сүйтгэж гэнэт баяжигсдыг сайтар шинжлэн хянаж, тэдгээрийн хөрөнгийг бүрмөсөн буюу заримыг хураах” шийдвэр гаргасан байна. Ядуус, зарц нар нь идэвхтэй дэмжсэн болохоор хөрөнгө хураах ажил богино хугацаанд хэрэгжсэн байдаг. Ердөө л хагас жилийн дотор. 1930 оны хавар хөрөнгө хураалт үндсэндээ дуусчээ. Ингээд БНМАУ-ын VI их хуралд “Феодалуудын хөрөнгийг хураасан тухай” илтгэлээ Х.Чойбалсан тавьж дээ. Х.Чойбалсаны илтгэлд дурдсан тоо баримтаар бол 100 ба түүнээс дээш хөрөнгө бүхий 920 гаруй хүмүүсүүдийн хөрөнгийг хураахаар бүртгэжээ. Тэр үед хүмүүс гэлгүй ингэж бичдэг байсан.  729 хүнээс тухайн үеийн ханшаар 5 сая гаруй төгрөгийн үнэ бүхий мал ба үл хөдлөх хөрөнгө хураажээ. Хөрөнгөө хураалгасан хүмүүст 100 хувьтай тэнцэх хөрөнгийг үлдээсэн бөгөөд энэ нь тухайн үеийн ханшаар 3000 төгрөг, эсхүл 60 тэмээ, эсхүл 100 адуу, эсхүл 100 үхэр, эсхүл 500 хоньтой тэнцэж байсан шиг байдаг.

-Та харийнхан хөрөнгө хураах ажлыг зааж, хэрэгжүүлсэн тухай улам тодруулж тайлбарлана уу!

-КИГХ-ны Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын 1929 оны 1 дүгзэр сарын 7-ны өдрийн хуралдаанд Унгарын коммунист Л.Мадъяр гэгч Үндэсний эд баялгийг дахин хувиарлах болон албан татварын асуудлыг одоо болтол шийдвэрлээгүй юм байна эгж энэ асуудлыг чухалчилжээ. Тэгээд харгис хүчний үндсэн байр суурь бүгдээрээ байрандаа үлдэж, эдийн засгийн эрх мэдэл хуучин ноёрхогч ангийн гарт байж байна. Та нар эд хөрөнгийг дахин хуваарилах ажлыг танай тэр түшмэдийн туслалцаатай хийх гэж байна. Хэрэв олон түмнийг дороос үнэхээр дайчлахгүй бол энэ чинь хөрөнгийг хураасан хэрэг болохгүй гэж сургамжилжээ. Малыг түшмэдийн ашиг тусын тулд, магадгүй сүм хийдийн ашиг тусад дээрэмдсэн хэрэг болно гэдгийг хэлье. Энэ дандаа тийм байдаг. Францад төрийн аппарат нь танайхаас хол илүү хөрөнгөтний шинжтэй, илүү шудрага журамтай байсан хэрнээ сүм хийдийн хөрөнгийг хураах ажил ямар янзтай болсон билээ? Бүгдийг нь тонож дээрэмдсэн. Та нар үүнийг түшмэдийн туслалцаатай хийх юм бол танайд мөн адил тийм байх болно гэжээ. Дараа нь дээр нэр дурдсан  И.Райтер гэгч үг хэлсэн байна. Тэр “Ямар ч гэсэн хөрөнгийг хураах хэрэгтэй бөгөөд ингэхгүйгээр өнгөрч болохгүй. Одоо Зөвлөлт Казахстанд бидний хийж байгаа шиг хийх үү эсвэл түүнээс илүү байх уу? Үлэмжхэн илүү гэж бодож байна” гээд л хатуу мэдэгдсэн байдаг. Нөгөөх Б.Шмераль болохоор “хөрөнгө хураах хэрэгтэй” гэсэн.  Тэр их муу санаатай санал гаргасан байдаг. Хөрөнгө хураахад иргэдийн өөрсдийн нь дотор зохих угтвар нөхцөл чухал. Бид ойрын үед ЗСБНХУ-ын Повольж орчмын губернүүдэд сүм хийдүүдийн хөрөнгийг хураасан шиг хөрөнгө хураах ажил хийх хэрэгтэй” гэх мэтээр Монголын ард түмний нэг хэсгийг тонон дээрэмдэх асуудлыг тавиад байсан байдаг.

-Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг БНМАУ-ыг тунхагласан баярын өдөр гэдэг. Одоо баярын өдөр биш, тэмдэглэлт өдөр гэх болсон. Таны бодол юу юм бэ?

-Эх орныхоо төлөө зүтгэсэн өвөг дээдсийн амьдрал тэмцлийн замналыг хүндэтгэж байгаа учраас анхаарлын гадна орхиж болохгүй, маш чухал түүхэн үйл явдал мөн. 1924 оны 11-р сарын 26-нд шинэ үеийн Монгол улс анх Үндсэн хуультай болж, Бүгд найрамдах улсаа тунхаглаж чадсан нь нэг талдаа онцгой амжилт байлаа. Орос, Хятад хоёр улс монголын тусгаар тогтнолыг хэрэг дээрээ цуцалж, 1924 оны 5 дугаар сард хоорондоо тохиролцоонд хүрчихээд байсан тийм хүнд, маш эгзэгтэй, түүхэн хариуцлагатай цаг үед хоёр хөршийнхөө улс төр, дипломат явуулгын хайчин галаас улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж чадсан гарамгай үйл явдал юм. Тийм учраас монголчууд бид заавал тэмдэглэж байх учиртай.

-Түүхэн томоохон үйл явдал бүр эерэг, сөрөг, сайн муу үр дагавартай байдаг гэдгийг та сая тодорхой тоо, баримт, түүхэн жишээ,баримтаар харьцуулж хэлж өглөө. Тэгэхээр 2 танхимт парламентат ёсны тогтолцоо 1920-иод оноос манай улсад ямар нэг хэмжээгээр байсан гэж үзэж болох уу?

-Монголын түүхэнд төлөөллийн ардчилал, парламентат ёсны тогтолцоо тэртээх 1920-иод онд зарим талаар одоогийнхоос хавьгүй илүү байсан юм шүү. Ингэж хэлэхээр хүмүүс гайхах байх. Арван гэрийн хурлаас багийн хуралд, багаас сумын хуралд, сумнаас хошууны хуралд, хошуунаас аймгийн хуралд, аймгаас Улсын Их Хуралд төлөөлөгч сонгон, тус тусын хурлуудыг байгуулан ажиллуулах болсон нь Монгол улсад төлөөллийн ардчилсан засаглал  тогтсоны нотолгоо мөнөөс мөн. Гэтэл хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн гэх өнөө үед сонгуулиа ч хийж чадахаа байсныг хүн бүхэн ярьж байгаа нь үнэний хувьтай л даа. 1924 онд манайд Бүгд Найрамдах засаг тогтсон нь төрийн эрхийг угсаа залгамжлан барих хуучин тогтолцоог халж, төрийн бүх эрхийг ардчилсан зарчмын үндсэн дээр ард түмний гарт бэхжүүлэхэд онцгой чухал алхам, түүхэнд тохиолдсон том ахиц дэвшил байсан юм. Тэрхүү Үндсэн хуулийн ачаар ардууд өөрсдийн эрхээ төрийн байгууллагуудыг сонгон байгуулж, ажлын нь тайланг сонсож, зөв бурууг нь хурлаар чөлөөтэй шүүн хэлэлцдэг болсон юм. Хэнээс ч айж, эмээхгүй, санал, шүүмжлэлээ дээр доргүй чөлөөтэй илэрхийлэх явдал 1930-аад оны их хэлмэгдүүлэлт хүртэл үргэлжилснийг зориуд тэмдэглэе. Тодруулбал, монголд улс төрийн ардчилал 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үеэс 1930-аад он хүртэл одоогийнхоос илүү байсан юм.

-Ерөнхийлөгчийн ч юм шиг, эсхүл парламентын ч засаглалтай улс юм шиг хоёрдмол байдлыг эцэслэж, аль нэгийг нь сонгох болвол аль нь манай улсад илүү тохирно гэж та үзэж байна?

-Монгол төрийн бодлоготнууд аль эрт 100 гаруй жилийн өмнөөс парламентын засаглалын хэлбэрийг сонирхсон түүх бий. 1911 оны ҮЭЧХувьсгалын дараа монголын улс төрчдөөс анх түрүүнд Сайн ноён хан Т.Намнансүрэн олны санаа бодлыг авч, хэлэлцэн шийдвэрлэхэд давуу гэдэг талаас нь Улсын Дээд, Доод хурлыг зоригтой байгуулж, түүхэн сонголтын үндсийг тавьсан юм.  Өдрөөс өдөрт юм хувирч, хурдтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нөхцөлд цаг хугацаатай уралдан, шийдвэрийг шуурхай гаргах, асуудлыг түргэн шийдэх зэрэг олон талаар Ерөнхийлөгчийн засаглал давуу тал ихтэй. Парламентын засаглалын нөхцөлд хуйвалдаж, тохиролцож, наймаалцсаар шийдвэр нь удаан гардаг, хөшүүн. Энэ бол парламентийн засаглалын бас нэг онцлог шинж, сул тал гэж үзэж болно. Дээр нь Засгаа оролдомхой гээд их юм бий. Гэвч Аль алийг нь соёлт хүн төрөлхтөн хэрэглээд явж байна. Монгол төрийн шийдвэр гаргах түвшинд бэлтгэгдээгүй, ялангуяа харийн улс гүрэнд тархиа угаалгасан улс төрчид, наймаачид, дуучид, бөндгөөрөө биш булчингаа цэнэглэсэн улсууд гарч ирээд байдаг, нөгөө талаас олигархиудаас бүрдсэн парламентаас Ерөнхийлөгчөө гаргаж ирнэ гэдэг ард түмний ой тойнд нэг л бууж өгөхгүй байгаа байдал илэрхий ажиглагддаг. Манай улс төрчид, 76 ард түмнийг жигшээчихлээ шүү дээ. 76 гэдэг тоо монголчуудад хараалын үг мэт хэрэглэгдэх болжээ.  Уул уурхайд шүтсэн эдийн засагтай манай улсад энэ талын ашиг сонирхолд хөтлөгдсөн улс төрчид л УИХ-д орж ирдэг гэсэн олны шүүмжлэл бий. Тийм учраас гарц шийдлийн асуудал тавигдах нь мэдээж хэрэг. Онцгой асуудлаар гаргах шийдвэрийг парламенттаа үлдээж, дээд, доод танхим бүхий парламент байгуулвал хяналт бий болно, магадгүй өнөөгийн нөхцөлд үр дүнгээ илүү өгч ч болох шүү дээ. Одоо манайд төрийн хяналтын тогтолцоо гэдэг хамгийн чухал юм хэрэг дээрээ алга. Хуулиар маш сайн “уяатай” Ерөнхийлөгч нь Засгаа тэргүүлбэл жинхэнэ өрхийн тэргүүн болох буй заа. Эхнэртээ мэдүүлсэн эр бол өрхийн тэргүүн нэртэйгээс билэг тэмдгийн л байдаг. Монгол улс Азийн улс. Дорнын ард түмэн нэг л тэргүүнтэй байхыг эрхэмлэдэг шүү дээ. Бодит байдлыг үнэлж байж урагшилна. Хэн байгаад одоо хэн болчихсоноо монголчууд эргэж цэгнэх цаг болсон. Аль болох хэл амаа ололцон эв нэгдлийг эрхэмлэж, эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, улмаар ард түмнээ амар жимэр, аятай тухтай амьдруулж, хөгжлөө бүтээхэд л төр анхаарах ёстой. Нөхцөл байдлаа үнэнээр нь дүгнэж, хүлээн зөвшөөрцгөөж, нэгийг бодож, хоёрыг хийцгээе.

-1924 оны анхдугаар Үндсэн хуулийн талаар, зарим онцлог зүйлүүдийн тухай та товчхон хэлж өгнө үү!

 Анхдугаар Үндсэн хуулиарУлсын Их Хурал нь 30 гишүүнээс бүрдсэн Улсын Бага Хурлыг байгуулжээ. УБХ нь аливаа хэргийг хянан байцаах, Үндсэн хуулийг өөрчлөх, батлах, улсын бүх орлого, зарлагын төсөвлөсөн дансыг батлах үүргийг хэрэгжүүлэх болжээ. “Улсын Бага Хурал нь хууль, дүрэм, тогтоол, тушаал гаргах, Засгийн газар ба олон яам газруудыг хянан байцаах явдлыг ерөнхийлөн эрхлэх, харьяат хурлын тэргүүлэгчид ба Засгийн газрын эрхлэн шийтгэх зүйлүүдийн дүрмийг төлөвлөн тогтоох, Засгийн газрын явуулах хэргүүдийн гол төлөвийг зааварлах, улсын Үндсэн хууль ба мөн их хурлын тогтоолуудыг ёсоор гүйцэтгэх явдлыг эрхлэн шийтгэнэ” гэж Үндсэн хуулийн 12 дугаар зүйлд заасан байна. Үндсэн хуульд Засгийн газрын эрх үүргийг тодорхойлж  “Засгийн газар бол тус улсыг ерөнхийлөн захирах газар мөн” гэж зааж өгсөн байдаг юм.  Улсын Бага Хурал нь хууль тогтоох болон Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, чиглэл өгөх зэрэг эрх мэдлийг хэрэгжүүлдэг болсон. Улсын Их Хурлын төлөөлөгчдийг олон шатны хурал буюу арван гэр, баг, сум, хошуу, аймгийн төлөөлөгчдийн хурлаас шат дараалан сонгож байхаар тогтоожээ. Шударга ёс явж байгаа биз.

-Тийм байна, ийм бэлэн түүх байхад манай улс авч ашиглаж яагаад болохгүй гэж?

-Шууд ардчиллын энэ чухал элемент 1920-иод онд монголд хэрэгжиж байсан гэж хэлэх үндэстэй. Гэтэл саяхан АН-ын дарга нар 10 сая төгрөгний дэнчин авна, дараа нь бас нэмэж авна гэж байна. Мөнгө төлсөн хүнийг УИХ-д нэр дэвшүүлнэ гэдгээ шууд зарлалаа. Өөрөөр хэлбэл мөнгөгүй хүн, мөнгөтэй хүн гэж нийгмийг 2 хувааж байгаад, мөнгө өгсөн хүнд албан тушаал өгнө гэсэн цагаандаа гарсан бодлогоо тунхаглан зарлачихлаа. Энэ бол нийгмийг бүхэлд нь хээл, хахуулийн тогтолцоонд гүн бат живүүлсэн өнөөгийн нөхцөл байдлыг энэ хэвээр нь үргэлжлүүлье гэж байгаа гэмт хэрэг мөн.  Төрийн албыг мөнгөөр арилжаалах гэсэн гэмт хэрэг яах аргагүй мөн шүү дээ. Ийм явдал сүүлийн хэдэн жил даамжирснаас болж эгэл жирийн, ухаантай, шударга иргэдийн сонгуульд нэр дэвших эрхийг бүр мөсөн таслан зогсоочихоод байна. Хүний сонгох, сонгогдох эрхийг санхүүгийн аргаар хааж, хуулиар ноогдуулсан тэгш эрх, Хүний эрхийн түгээмэл тунхагийг ноцтой зөрчиж байна. Үүний сөрөг үр дагавараас болж улс уруудан, доройтчихоод байгаа нь үнэн биз дээ!

-1924 оны Үндсэн хуулийн сул тал, сөрөг тал гэж байх уу? Байвал ямар зүйлүүдийн тухай та онцолж хэлэх вэ?

-Ардын засгийн газрын 1924 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 39 дүгээр хуралдаанаар Үндсэн хуулийг зохиох комиссыг Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, Элбэгдорж Ринчино, П.Всевятский, Гомбо Бадамжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, "басхүү өөр боловсронгуй хүмүүсийг урин авч хэрэглэх" эрх олгож, уг төслийг боловсруулахыг даалгажээ Энэ комисст Коминтерний төлөөлөгч Т.Рыскуловыг нэмж оруулсан. Энэхүү Үндсэн хуулийн төслийг шинээр боловсруулахад П.Всевятский, Т.Рыскулов, Э.Ринчино нар гол үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс өмнө Ж.Цэвээн болон Д.Бодоо, Магсар хурцын гээд л Үндсэн хуулийн эх хувилбарууд боловсруулагдаж байж. Гэвч хойд хөршийн илгээгдсэн төслийг эцсийн дүнд авч хэлэлцжээ. Энэ ч үүднээс ЗХУ-ын коммунист намын үзэл онол, тулгалт нөлөөлсөн нь лавтай. Жишээ нь нийгмийг жинхэнэ ард, хуучин ван гүн явагсад гэх мэтээр дотор нь эсрэг тэсрэг ангид хувааж ялгаварлан гадуурхсан заалт тусгагдсан. Тиймээс зарим асуудлаар санал зөрөлдөөн гарч байв. Тухайлбал, Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудлыг батлах хуралдаан дээр Ж.Цэвээн хэлэхдээ: Монголд онцгой маягийн Үндсэн хууль байх хэрэгтэй юу гэсэн асуулт тавьж, Үндсэн хуульгүй улс орон ч бас бий гэж хэлж байжээ. Үндсэн хуулиар Монгол ямар бүгд найрамдах засагтай байх вэ, түүний үндэс нь юу байх вэ гэдгийг яг таг заан тодорхойлох, хоёрдугаарт, уг засаг хүн амын ямар ангийг тулгуурлах вэ гэдгийг тогтоох, гуравдугаарт, Засгийн газрын байгууллагуудын үүргийг зааж өгөх ёстой” гэж Т.Рыскулов үзэж байжээ.

-Үндсэн хуулийн онцлог заалтууд болон агуулгын талаар тодруулж өгнө үү? 

-Үндсэн Хуулийн нэгдүгээр зүйлд: "Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаас сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино" гэжээ. Хоёрдугаар зүйлд: БНМАУ-ын зорилт бол "хуучны ззэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлэн, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлнэ" гэжээ. Хуулийн энэ заалтууд Монгол улс бол бүрэн эрхтэй, Бүгд Найрамдах Улс мөн болохыг тунхаглан зарлаж өгсөн. Түүнчлэн засгийн эрх ард түмний, тэр дундаа нийгмийн олонхи болсон эгэл ард түмний мэдэлд байхыг хуульчлан тогтоож өгсөн юм. Анхны юм болгон алдаа, оноотойгоо сэтгэлд хоногшдог гэдэг. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. “Хуучны ззэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгана”  гэсэн заалт монголчуудад олон жилийн хор урхаг учруулсан гэдгийг бас зориуд тэмдэглэх хэрэгтэй. Нийгмийн гишүүдийн чинээлэг хэсгийн хөрөнгийг хурааж, нийгэм даяар ад үзэх болсон. Засаг ноён, ван, гүн хэргэмтэй 100 гаруй ноёд, засаг бус олон ноёд, 13274  тайж нар гэж бүртгэж байгаад эзэн Чингис хааны угсааныхныг  ялгаварлан гадуурхаж, хөрөнгийг нь шууд хураан дээрэмдэж, алж, хөнөөж эхэлсэн. 20 орчим мянган лам, санваартнаа алж, хядаж, хөрөнгийг нь улсын орлого болгон хурааж авсан. Хувийн хэвшлийн үйл ажиллагааг хориглон боомилсон, хүний эрх чөлөөг хаан боогдуулах болсон гээд төр, засгийн олон буруу бодлого ар араасаа үргэлжилсэн. Тийм бусармаг бодлого, алдаа, завхрал нь Монголын нийгэм-эдийн засгийн амьдралыг гүн гүнзгий хямралд түлхэн оруулсан. Өөрөөр хэлбэл умард хөршийн нөлөөгөөр, Үндсэн хуулинд оруулсан ганц тэр заалт ямар их хор уршгийг монголын нийгэмд учруулсныг уг үйл явдлууд нотлон харуулсан гэсэн үг.

-Анхны Үндсэн хуулийн алдаа оноо, эерэг сөрөг талыг ойлгуулж өгсөн танд талархалаа илэрхийлье. Ганц буруу заалтаас болж улс, нийгмийг тогтворгүй болгодог нь харагдлаа. Тэгээд үйл явдал цаашдаа юу болсон бэ? 

-Үндсэн хууль баталснаас 4 жилийн дараа 1928 оны 9-10 дугаар сард эрх баригч намын YII их хурал болжээ. Коммунист Интернационалын гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүн, Чехийн иргэн Богумир Шмераль толгойлогчтой  Ìàêäîíàëüä, Ì.È.Àìãàåâ, ÊÈÌ-èéí òºëººëºã÷ Âàðòàíüÿí,  Áîðîäèí íàðûí á¿ðýëäýõ¿¿íòýé  Êîìèíòåðíèé òóñãàé êîìèññûíõîí Óëààíáààòàðò õ¿ðýëöýí èðæ, VII èõ õóðëûã  47 ºäðèéí òóðø õóðàëäóóëж байгаад  БНМАУ-д төрийн эргэлт хийх çîðèëãîî биелүүлээд áóöàöãààæýý.

Гадаадын улс төрчид манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, хүсэл зоригоо тулгаад буцсан гэсэн үг мөн шив дээ!

Тиймээ, харийнхантай хэт ойртож, бөхөлзөх бүртээ алдаж байсан юм шүү гэдгийг энэ мэдээ, баримтаас ямар нэг хэмжээгээр та бүхэн ойлгох байхаа. Òýä эргэж î÷îîä Êîìèíòåðíèéí Äîðíî äàõèíû íàðèéí áè÷ãèéí äàðãà íàðûí çºâëºë㺺íèéã 1929 îíû 1 ä¿ãýýð ñàðûí 7-íä õèéсэн байдаг. Ýíý çºâëºë㺺íä Á.Øìåðàëü: Ìîíãîëûí íóòàã äýâñãýð Àíãëè, Ãåðìàí, Ôðàíöûíõûã íèéë¿¿ëñíýýñ ºðãºí óóäàì, õ¿í àì íü äºíãºæ 800000 õ¿í. ...Ýíý íóòàã äýâñãýðò íºëººãºº õàäãàëæ, ÿäàõäàà ìîíãîëûã èìïåðèàëèñòóóä õèéãýýä äýëõèéí õóâüñãàëûí äàéñíû íºëººíä îðóóëàõã¿é áàéõûã бусармаг муу аргаар ÷ áîëîâ õè÷ýýõ íü ìàíàé çîðèëò ìºí ãýæ áè õýëæ áàéíà. Ýíý áîë 800000 ìàë÷èí õ¿í àìòàé óëñ îðîíä ñîöèàëèçì áàéãóóëàõààñ èë¿¿ ÷óõàë çîðèëò. Àíãèéí çºð÷ëèéã ÷ øèéäâýðëýõ õýðýãòýé. Гýõäýý ýíý çîðèëòûã ýõíèé, ãîë çîðèëòòîé óÿëäóóëàí òàâèõ ¸ñòîé. Íóòàã äýâñãýð õ¿í àìààñ èë¿¿ ÷óõàë à÷ õîëáîãäîëòîé. Хýðýâ áèä ýíý öººõºí õ¿í àìûã êàïèòàëèñò áóñ õºãæëèéí çàìààð îðóóëæ, ìîíãîë äàõü õºäºë㺺íèéã õºäºëìºð÷èí àðä îëíû àíãèéí òýìöýë áîëãîæ ÷àäâàë çºâõºí èéì ÿíçààð ë áèä ýíý íóòàã äýâñãýðèéã ººðèéí íºëººíä áàéëãàæ ÷àäíà.      Ýíä áèä ¿ð ä¿í íü á¿ð ýíý æèë áóþó èðýõ æèë ãýõýä ãàðñàí áàéõààð àæèëëàõ ¸ñòîé. Áèä ìàø õóðäàí õóãàöààíä ¿ð ä¿íä õ¿ðñýí áàéõ ¸ñòîé áºãººä øàøíû ýñðýã, áóääèçìèéí ýñðýã òýìöýõ òóõàé Àìàãàåâûí àæèãëàëò ìàø ñîíèðõîëòîé. Гýñýí ч  ýíý áîë ãàíö æèëèéí äîòîð øèéäâýðëýæ áîëîõ àñóóäàë áèø гэх мэт колоничлогчийн үг хэлсэн байгаа юм. Монголын нам, төрийн удирдлагад ЗХУ-д түр хугацааны курс, сургалт хийсэн үзэл бодол нь төлөвшөөгүй, хэнд ч залагдаж мэдэх бага залуучуудыг бодлогоор дэмжих тусгай технологи ашиглаж, тэднээр улс орныг самрах юм хийлгэсэн. Тэгэхээр өнгөц ташаа ойлголттой, юмны учир мэдэхгүй, ухвар мөчид улс төрчдийн харийнханыг шүтэж, хэлсэн, зааварласан болгоныг нь даган дуурайж, хэрэгжүүлээд байвал улс орноо ахар хурдан самардаг юм гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Гадаадынханы заавар, зөвлөгөөг сонсож, тусгаж авахыг нь авахаас юм болгоныг нь хэрэгжүүлээд байвал монголд тэр бүр нийцэхгүй шүү дээ.  Ер нь шийдвэр гаргах түвшинд очсон улс төрчид энэ мэтэд их л болгоомжтой хандах ёстой юм даа.

Харамсмаар юм. Төр, засгийн толгойд учир мэдэхгүй залуучуудыг тусгай технологиор гаргаж байгаад улс орныг самруулдаг аргыг тэр үед бас хэрэглэгдэж байсан байх нээ?

  Харамсалтай нь энэ үнэн түүх.1929  оны   зун   "ЗСБНХУ   ба   БНМАУ-ын харилцааны үндсэн зарчмын тухай" гэсэн 1990 он хүртэл нууц байсан баримт бичигт 2 тал гарын үсэг зуржээ. Энэ хэлэлцээрт "СССР нь Монголыг, Монгол нь СССР-ийг ийнхүү онцоор үзсэнтэй адил бусад гадаад улсыг үзэх болсон нь хоёр этгээдийн уул бодлого зорилготой үл нийцэх тул аливаа гадаад улсууд ба тэрхүү улсуудын харьяат нарт ийнхүү онцоор үзэх явдлыг үл дэлгэрүүлэхийг хоёр этгээдээс батална" гэсэн сонин үг, өгүүлбэр оруулжээ. Ингэж л их гүрнүүд буурай улсыг эрхэндээ авах аргаа гэрээ, хэлэлцээрийн аргаар баталгаажуулж авдаг байхгүй юу. Үр дагавар их. БНМАУ ганцхан ЗХУ-тай ах дүүгийн ган бат эвдэршгүй, найрамдалтай болж авсан. Улс орны эдийн засгийн хөгжил бараг зогссон. Бусад улс орны капиталыг монголын эдийн засгаас шахаж гаргасан. Тэр хэлэлцээрийн дагуу Монголын эдийн засаг дан ганц ЗХУ-аас бүрэн хараат, хамааралтай болсон. Геополитик,  цэрэг стратегийн түшиц газар, түүхий эдийн бааз нь болсон. Их л танил сценари байгаа биз. За тэгээд л монгол улс хямралд орсон доо. Энэхүү хямрал монголын нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулж, богино хугацаанд улс төрийн хямрал болон гүнзгийрчээ. Хямрал туйлдаа хүрсний гол илрэл нь ард олны дунд төр, засгийг илэрхий эсэргүүцэж зэвсэгт бослого гаргаж,  гадаадад, хятад руу дүрвэн нүүдэллэх болсон явдал мөн. Тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтаар 13 аймгийн дийлэнхи хэсэгт  босч, дүрвэх хөдөлгөөн гарчээ. Доктор Д.Авирмэдийн судалгааны бүрэн бус мэдээгээр  11700-аад өрх айл, 47000 хүн улсын хил давж, эх орноосоо дайжсан байна. Түүхэн сургамж гэдэг талаас нь ярихад. Харьцуулаад үзье. Сүүлийн 30-аад жилийн хугацаанд 200000-аас дээш тооны хөдөлмөрийн насны, сайхан монгол залуус харийн нутагт дүрвэж гараад, үр хүүхдүүд нь эх орноосоо тасарчихлаа шүү дээ.

Баячуудын хөрөнгийг хурааж, өр ширээ даръя гэж их ярьдаг болж дээ...? Тэгж болох уу?

 Сая би түүхийн тодорхой жишээ, баримтаар тэгж болдоггүй юм гэдгийг тайлбархлаж хэллээ. Хууль, ёс, шударга ёсны үнэлэмжээр асуудалд бодитой хандах хэрэгтэй. Үндэсний хөрөнгөтнүүдтэй болж байна гэдэг чинь нийгэмд бий болсон эерэг бөгөөд чухал үзүүлэлтийн нэг яах аргагүй мөн. Түүнийг хууль бусаар хурааж авна гэдэг бол хийрхэл. Нийгмийг бужигнуулах шалтаг,  шалгаан болон хувирч мэднэ. Тэгвэл улс нийгмийн тогтворгүй байдал дэвэрч, эмх замбараагүй байдалд хүргэнэ. Тэгэхийн цагт юу болохыг чөтгөр л мэдэх байх. Магадгүй, гадны тусгай албад жаахан мөнгө санхүү, зэвсгийн дэмжлэг үзүүлж, хоёр талцуулаад буу дуугаргаж эхэлвэл юу болох вэ?

Энэ түүхийг та тодруулж хэл өгнө үү. Нийгэмд ихээхэн хор уршиг тарьсан, харамсалтай түүх шиг байдаг?

БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид, Засгийн газрын эрхлэх товчооны хамтарсан хурал 1929 оны 9 дүгээр сарын 16-нд болж, хөрөнгө хураах ажлыг эхлэх шийдвэр гаргаж, мөрдөх зааврыг баталжээ. Хөрөнгө хураах кампанит ажил нь “Феодалын хөрөнгө хураах” гэсэн нэрийн дор тэр дороо л жигдрээд явчихаж. Хөренгө хураах ажлыг эрхлэх тев комиссыг Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Х.Чойбалсангаар толгойлуулсан. Хөдөө, орон нутагт салбар комиссуудыг байгуулсан. Зөвлөлтүүд томоохон юманд ашиглаж, таньж авсан. Дараа нь ард түмнээ хайр найргүй хядаж, хамаг сайчуулыг дуусгах их хядлагыг бас гүйцэтгүүлсэн.

Хөрөнгө хураах тогтоол ёсоор бол феодалын мал хөрөнгийг хувьд оруулан тооцож, тэдэнд “амидурлага” буюу амжиргаа залгах төдий жаахан хөрөнгийг үлдээж, бусдыг хураан авах болосн. Хурааж авсан малын нэг хэсгийг 5-аас доош бодын хөрөнгатэй ядуу аж ахуйтнуудад хувааж өгөхөөр тогтоолд заасан. Тийм болохоор ядуу ардууд их дуртай байлгүй яахав.  VII их хурал “Ардыг мөлжиж хөрөнгө зоорь хураасан ван, гүн, хутагт, сүм жас жав, баячууд, шинэ хөрөнгөтөн, панзчин нарын хэтэрхий хөрөнгөжих замыг хязгаарлах” гэж заасан.  Мөн “ардын эрх чөлөөний явдалд тэрслэн эсэргүүцсэн буюу санхүү ба ард олны хөрөнгийг ашиглан сүйтгэж гэнэт баяжигсдыг сайтар шинжлэн хянаж, тэдгээрийн хөрөнгийг бүрмөсөн буюу заримыг хураах” шийдвэр гаргасан байна. Ядуус, зарц нар нь идэвхтэй дэмжсэн болохоор хөрөнгө хураах ажил богино хугацаанд хэрэгжсэн байдаг. Ердөө л хагас жилийн дотор. 1930 оны хавар хөрөнгө хураалт үндсэндээ дуусчээ. Ингээд БНМАУ-ын VI их хуралд “Феодалуудын хөрөнгийг хураасан тухай” илтгэлээ Х.Чойбалсан тавьж дээ. Х.Чойбалсаны илтгэлд дурдсан тоо баримтаар бол 100 ба түүнээс дээш хөрөнгө бүхий 920 гаруй хүмүүсүүдийн хөрөнгийг хураахаар бүртгэжээ. Тэр үед хүмүүс гэлгүй ингэж бичдэг байсан.  729 хүнээс тухайн үеийн ханшаар 5 сая гаруй төгрөгийн үнэ бүхий мал ба үл хөдлөх хөрөнгө хураажээ. Хөрөнгөө хураалгасан хүмүүст 100 хувьтай тэнцэх хөрөнгийг үлдээсэн бөгөөд энэ нь тухайн үеийн ханшаар 3000 төгрөг, эсхүл 60 тэмээ, эсхүл 100 адуу, эсхүл 100 үхэр, эсхүл 500 хоньтой тэнцэж байсан шиг байдаг.

Та харийнхан хөрөнгө хураах ажлыг зааж, хэрэгжүүлсэн тухай улам тодруулж тайлбарлана уу!

КИГХ-ны Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын 1929 оны 1 дүгзэр сарын 7-ны өдрийн хуралдаанд Унгарын коммунист Л.Мадъяр гэгч Үндэсний эд баялгийг дахин хувиарлах болон албан татварын асуудлыг одоо болтол шийдвэрлээгүй юм байна эгж энэ асуудлыг чухалчилжээ. Тэгээд харгис хүчний үндсэн байр суурь бүгдээрээ байрандаа үлдэж, эдийн засгийн эрх мэдэл хуучин ноёрхогч ангийн гарт байж байна. Та нар эд хөрөнгийг дахин хуваарилах ажлыг танай тэр түшмэдийн туслалцаатай хийх гэж байна. Хэрэв олон түмнийг дороос үнэхээр дайчлахгүй бол энэ чинь хөрөнгийг хураасан хэрэг болохгүй гэж сургамжилжээ. Малыг түшмэдийн ашиг тусын тулд, магадгүй сүм хийдийн ашиг тусад дээрэмдсэн хэрэг болно гэдгийг хэлье. Энэ дандаа тийм байдаг. Францад төрийн аппарат нь танайхаас хол илүү хөрөнгөтний шинжтэй, илүү шудрага журамтай байсан хэрнээ сүм хийдийн хөрөнгийг хураах ажил ямар янзтай болсон билээ? Бүгдийг нь тонож дээрэмдсэн. Та нар үүнийг түшмэдийн туслалцаатай хийх юм бол танайд мөн адил тийм байх болно гэжээ. Дараа нь дээр нэр дурдсан  И.Райтер гэгч үг хэлсэн байна. Тэр “Ямар ч гэсэн хөрөнгийг хураах хэрэгтэй бөгөөд ингэхгүйгээр өнгөрч болохгүй. Одоо Зөвлөлт Казахстанд бидний хийж байгаа шиг хийх үү эсвэл түүнээс илүү байх уу? Үлэмжхэн илүү гэж бодож байна” гээд л хатуу мэдэгдсэн байдаг. Нөгөөх Б.Шмераль болохоор “хөрөнгө хураах хэрэгтэй” гэсэн.  Тэр их муу санаатай санал гаргасан байдаг. Хөрөнгө хураахад иргэдийн өөрсдийн нь дотор зохих угтвар нөхцөл чухал. Бид ойрын үед ЗСБНХУ-ын Повольж орчмын губернүүдэд сүм хийдүүдийн хөрөнгийг хураасан шиг хөрөнгө хураах ажил хийх хэрэгтэй” гэх мэтээр Монголын ард түмний нэг хэсгийг тонон дээрэмдэх асуудлыг тавиад байсан байдаг.

Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг БНМАУ-ыг тунхагласан баярын өдөр гэдэг. Одоо баярын өдөр биш, тэмдэглэлт өдөр гэх болсон. Таны бодол юу юм бэ?

Эх орныхоо төлөө зүтгэсэн өвөг дээдсийн амьдрал тэмцлийн замналыг хүндэтгэж байгаа учраас анхаарлын гадна орхиж болохгүй, маш чухал түүхэн үйл явдал мөн. 1924 оны 11-р сарын 26-нд шинэ үеийн Монгол улс анх Үндсэн хуультай болж, Бүгд найрамдах улсаа тунхаглаж чадсан нь нэг талдаа онцгой амжилт байлаа. Орос, Хятад хоёр улс монголын тусгаар тогтнолыг хэрэг дээрээ цуцалж, 1924 оны 5 дугаар сард хоорондоо тохиролцоонд хүрчихээд байсан тийм хүнд, маш эгзэгтэй, түүхэн хариуцлагатай цаг үед хоёр хөршийнхөө улс төр, дипломат явуулгын хайчин галаас улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж чадсан гарамгай үйл явдал юм. Тийм учраас монголчууд бид заавал тэмдэглэж байх учиртай.

Түүхэн томоохон үйл явдал бүр эерэг, сөрөг, сайн муу үр дагавартай байдаг гэдгийг та сая тодорхой тоо, баримт, түүхэн жишээ,баримтаар харьцуулж хэлж өглөө. Тэгэхээр 2 танхимт парламентат ёсны тогтолцоо 1920-иод оноос манай улсад ямар нэг хэмжээгээр байсан гэж үзэж болох уу?

Монголын түүхэнд төлөөллийн ардчилал, парламентат ёсны тогтолцоо тэртээх 1920-иод онд зарим талаар одоогийнхоос хавьгүй илүү байсан юм шүү. Ингэж хэлэхээр хүмүүс гайхах байх.Арван гэрийн хурлаас багийн хуралд, багаас сумын хуралд, сумнаас хошууны хуралд, хошуунаас аймгийн хуралд, аймгаас Улсын Их Хуралд төлөөлөгч сонгон, тус тусын хурлуудыг байгуулан ажиллуулах болсон нь Монгол улсад төлөөллийн ардчилсан засаглал  тогтсоны нотолгоо мөнөөс мөн. Гэтэл хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн гэх өнөө үед сонгуулиа ч хийж чадахаа байсныг хүн бүхэн ярьж байгаа нь үнэний хувьтай л даа. 1924 онд манайд Бүгд Найрамдах засаг тогтсон нь төрийн эрхийг угсаа залгамжлан барих хуучин тогтолцоог халж, төрийн бүх эрхийг ардчилсан зарчмын үндсэн дээр ард түмний гарт бэхжүүлэхэд онцгой чухал алхам, түүхэнд тохиолдсон том ахиц дэвшил байсан юм. Тэрхүү Үндсэн хуулийн ачаар ардууд өөрсдийн эрхээ төрийн байгууллагуудыг сонгон байгуулж, ажлын нь тайланг сонсож, зөв бурууг нь хурлаар чөлөөтэй шүүн хэлэлцдэг болсон юм. Хэнээс ч айж, эмээхгүй, санал, шүүмжлэлээ дээр доргүй чөлөөтэй илэрхийлэх явдал 1930-аад оны их хэлмэгдүүлэлт хүртэл үргэлжилснийг зориуд тэмдэглэе. Тодруулбал, монголд улс төрийн ардчилал 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үеэс 1930-аад он хүртэл одоогийнхоос илүү байсан юм.

Ерөнхийлөгчийн ч юм шиг, эсхүл парламентын ч засаглалтай улс юм шиг хоёрдмол байдлыг эцэслэж, аль нэгийг нь сонгох болвол аль нь манай улсад илүү тохирно гэж та үзэж байна?

Монгол төрийн бодлоготнууд аль эрт 100 гаруй жилийн өмнөөс парламентын засаглалын хэлбэрийг сонирхсон түүх бий. 1911 оны ҮЭЧХувьсгалын дараа монголын улс төрчдөөс анх түрүүнд Сайн ноён хан Т.Намнансүрэн олны санаа бодлыг авч, хэлэлцэн шийдвэрлэхэд давуу гэдэг талаас нь Улсын Дээд, Доод хурлыг зоригтой байгуулж, түүхэн сонголтын үндсийг тавьсан юм.  Өдрөөс өдөрт юм хувирч, хурдтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нөхцөлд цаг хугацаатай уралдан, шийдвэрийг шуурхай гаргах, асуудлыг түргэн шийдэх зэрэг олон талаар Ерөнхийлөгчийн засаглал давуу тал ихтэй. Парламентын засаглалын нөхцөлд хуйвалдаж, тохиролцож, наймаалцсаар шийдвэр нь удаан гардаг, хөшүүн. Энэ бол парламентийн засаглалын бас нэг онцлог шинж, сул тал гэж үзэж болно. Дээр нь Засгаа оролдомхой гээд их юм бий. Гэвч Аль алийг нь соёлт хүн төрөлхтөн хэрэглээд явж байна. Монгол төрийн шийдвэр гаргах түвшинд бэлтгэгдээгүй, ялангуяа харийн улс гүрэнд тархиа угаалгасан улс төрчид, наймаачид, дуучид, бөндгөөрөө биш булчингаа цэнэглэсэн улсууд гарч ирээд байдаг, нөгөө талаас олигархиудаас бүрдсэн парламентаас Ерөнхийлөгчөө гаргаж ирнэ гэдэг ард түмний ой тойнд нэг л бууж өгөхгүй байгаа байдал илэрхий ажиглагддаг. Манай улс төрчид, 76 ард түмнийг жигшээчихлээ шүү дээ. 76 гэдэг тоо монголчуудад хараалын үг мэт хэрэглэгдэх болжээ.  Уул уурхайд шүтсэн эдийн засагтай манай улсад энэ талын ашиг сонирхолд хөтлөгдсөн улс төрчид л УИХ-д орж ирдэг гэсэн олны шүүмжлэл бий. Тийм учраас гарц шийдлийн асуудал тавигдах нь мэдээж хэрэг. Онцгой асуудлаар гаргах шийдвэрийг парламенттаа үлдээж, дээд, доод танхим бүхий парламент байгуулвал хяналт бий болно, магадгүй өнөөгийн нөхцөлд үр дүнгээ илүү өгч ч болох шүү дээ. Одоо манайд төрийн хяналтын тогтолцоо гэдэг хамгийн чухал юм хэрэг дээрээ алга. Хуулиар маш сайн “уяатай” Ерөнхийлөгч нь Засгаа тэргүүлбэл жинхэнэ өрхийн тэргүүн болох буй заа. Эхнэртээ мэдүүлсэн эр бол өрхийн тэргүүн нэртэйгээс билэг тэмдгийн л байдаг. Монгол улс Азийн улс. Дорнын ард түмэн нэг л тэргүүнтэй байхыг эрхэмлэдэг шүү дээ. Бодит байдлыг үнэлж байж урагшилна. Хэн байгаад одоо хэн болчихсоноо монголчууд эргэж цэгнэх цаг болсон. Аль болох хэл амаа ололцон эв нэгдлийг эрхэмлэж, эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, улмаар ард түмнээ амар жимэр, аятай тухтай амьдруулж, хөгжлөө бүтээхэд л төр анхаарах ёстой. Нөхцөл байдлаа үнэнээр нь дүгнэж, хүлээн зөвшөөрцгөөж, нэгийг бодож, хоёрыг хийцгээе.