Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг батлахаар болов.   10 жилийн өмнө хийсэн энэхүү гэрээний талаар гишүүд байр сууриа илэрхийлэв.  Тухайлбал

 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  “Гэрээ байгуулснаас хойш УИХ анх удаа шийдвэр гаргах гэж байна. 2009 онд анх гэрээ байгуулаад, Дубайн гэрээ байгуулаад С.Баяр, Ч.Сайханбилэгийг хуулийн байгууллага шалгаад гэм бурууг тогтоож, яллах дүгнэлт хийсэн. Гэрээ Монголд хохиролтой болсныг хүн бүр хүлээн зөвшөөрч байна. АТГ-ын дүгнэлтэд ч, УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтэд ч Дубайн гэрээ олон улсын гэрээ хэлцэл биш гэж дүгнэсэн.  Монгол Улс 34 хувийг үнэгүй эзэмших ёстой байсныг Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үнэтэй эзэмшсэний төлөө 1.4 тэрбум долларын өртэй болоод байна.  6.2 тэрбум долларын ашгийг Рио Тинто авсан байхад Монгол Улс 0 төгрөг авсан байна. Одоо гэрээг өөрчлөхгүй бол бид хэзээ ч ногдол ашиг авахгүй.  Байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон тохиолдолд л хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр гэрээ байгуулсан ч 6 тэрбум доллароор хөрөнгө оруулалтаа нэмээд 11.1 тэрбум долларт хүргээд байна.  Тогтоолын дагуу Ажлын хэсэг байгуулагдах байх. Л.Оюун-Эрдэнэ сайд ахлах байх. Энэ хүнээс бусад хүн ОТ компанийнхантай уулзахыг хориглож, Монгол Улс нэг цонхоор ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн  Л.Оюун-Эрдэнэ:-Нэг цонхны бодлогыг дэмжиж байгаа. Бүтэн 6-7 сарын турш хэлцэл хийх боломжгүй байж ирсэн. Эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газрын төлөөллөөс бусад нэг ч хүн уулзаж болохгүй гэж хязгаарлах ёстой. Д.Ганболд, Б.Бямбасайхан нар гарын үсэг зурах эрх олгосон 99-р тогтоол, 2015 оны нэгдүгээр сарын 23-нд Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Засгийн газрын шийдвэр тогтоол, шийдвэрээр явж болно. Гэхдээ хөрөнгө шийдэхтэй холбоотой, их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээн дээр яамдын санал авч, Засгийн газрын хуралдаанаар албажих ёстой ч энэ процессыг орхисон. 12 хоногийн дараа шүүхийн захирамжийг бичгээр авсны дараа цаашид яахаа шийднэ гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn