Т.САЙХАН
Засгийн газрын өнөөдрийн /11.19/ хуралдаанаар Хонгконг болон Тува улсад суух Ерөнхий консулыг томилжээ. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Ч. Ганболдыг, Монгол Улсаас Хонгконгод суух Ерөнхий консулаар Г.Жаргалсайханыг тус тус томилох шийдвэр гаргажээ.
Г.Жаргалсайхан нь Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын даргаар мөн Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ.
Харин Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан юм. Мөн Ч.Ганболдыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын дүү, харин Г.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр юм байна.
Эх сурвалж:www.polit.mn