Т.САЙХАН
УИХ 2020 оны төсвийг батлахдаа ОУВС-гийн хөтөлбөрийнхөө хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь болгож, нэмэгдүүлсэн. Уг шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавина гэдгийг ЕТГ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн юм. Тэрээр “Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нэмсэн УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихаар бэлтгэж байгаа” гэсэн юм. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд тавьж буй 10 дахь хориг болж байна. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар мөн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Энэ нь үнэн хэрэг дээрээ ОУВС-гийн хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч, зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж нэг санаач. 2017 онд батлагдан, хэрэгжээд хоёр жил долоон сар болсон хуульд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn