С.САРУУЛ

Чуулганы /2019.11.08/ хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлаар МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах горимын санал гаргаж байна” гэснийг УИХ-ын дарга хүлээн авч, тав хоногийн завсарлага өглөө.

Тэдэнд Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбоотой хариуцлага тооцохоор яригдаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn