С.САРУУЛ

Засгийн газраас төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилж, зарим, зүйл заалтыг чангатган мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлсэн төрийн албан хаагчийг шууд ажлаас нь чөлөөлөх, дахин төрийн албанд ажиллахыг хориглох, цалингаасаа өндөр үнэтэй бэлэг авахыг хориглолоо. Мөн ажлын байранд бэлгийн дарамт учруулсан үйлдэл гаргах, албаны тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд ашиглах, албан ажлаар агаарын тээврээр үйлчлүүлэхдээ бизнес ангилалаар зорчихыг хориглох нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс тодорхой хориглох үйлдлүүдийг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зааж тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Түүнчлэн ёсзүйн дүрэм болон хуульд заасан хориотой үйлдлүүд гаргаж шийтгэгдсэн төрийн албан хаагчдын нэрсийг  зарлаж, жил бүр олон нийтэд хэвлэн нийтэлж, түгээх нь зүйтэй гэв.

Эх сурвалж: www.polit.mn