Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /11.06/ хуралдаанаар мөрийтэй тоглосон нэр бүхий албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн байна.  Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.  Тэрээр “Төрийн албаны тухай хуулийн 40.2-т заасны дагуу Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталсан. Уг хуулийн 3.1.4-т гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх хориглосон заалтыг оруулсан. Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр нь бодитой нь нотлогдсон.  Тухайлбал Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа нь тогтоогдсон. Тиймээс эдгээр хүнийг ажлаас чөлөөлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо” гэв.

Эх сурвалж:www.polit.mn