С.ОЮУНГЭРЭЛ

АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөнөөс  С.Эрдэнийг  намын даргын албан тушаалаас огцорч, улсаа шударгаар хөгжүүлэх залуу үеийнхэнд зайгаа тавьж өгөхийг шаардав.  “Шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв хэлэхдээ “АН дотоод ардчилалгүй болсон. Өнгөрсөн 30 жилд улс төрийг хувьчилж, тохиролцооны аргаар удирдаж ирлээ. Нам  шинэчлэгдсэн гэж ярьдаг ч  залуу үеийнхээ шүүмжлэлийг хүлээж авдаггүй. “Үгэнд ор, үгүй бол намаас гар” гэж цагдаа шүүхээр айлгасан олигархиуд намын толгойд гарсан. С.Эрдэнэ  дараа “Хандгайтын ам”, “Найрамдал зуслангийн газар”, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас хэсгийг хууль бусаар авснаа тайлбарла.  “Шонхор Таур” өөрийнх нь хувийн эзэмшлийн байр атал Ардчилсан намын байр гэж ярихаа боль. Хээл хахуульд баригдсан, төсвийн мөнгийг хувааж иддэг удирдлагатай байхыг бид хүсэхгүй” гэв. Тэд  намын даргыгаа долоо хоногийн дараа 11.30 цагт   “Үндэсний мэдээллийн төв”-д  мэтгэлцээнд ирэхийг шаардлаа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.24

№211 (6178)