Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор өнөө өглөө /10.21/ Токио хотыг зорилоо.

Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны өндөр түвшний зочид төлөөлөгчид уригдсан байна.

Британийн ханхүү Чарлз, АНУ-ын Тээврийн сайд Илэйн Чао, БНСУ-ын Ерөнхий сайд И Наг-ён, Туркийн ерөнхийлөгч P.Т.Эрдoан, БНХАУ-ын Дэд ерөнхийлөгч Ван Чишан нар уг ёслолд оролцоно гэсэн мэдээлэлтэй байна.

Япон улсын засгийн газар Эзэн Хааны сэнтийд залах ёслолд 148 сая доллар зарцуулах аж.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн энэ үеэр Ерөнхий сайд Абэ Шинзотой хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцааны талаар ярилцана.

 Эх сурвалж:www.polit.mn