Б.БАЯРЖАВХЛАН
“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт Гавьяат багш, доктор, профессор Д.Дашпүрэв, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ гишүүн асан З.Баянсэлэнгэ, Эдийн засагч, судлаач Б.Гансүх, Хуульч Н.Уламбаяр нар оролцож, Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, ард нийтийн сонголт уу сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Гавьяат багш, доктор, профессор Д.Дашпүрэв:Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэд эсэргүүцэж байгаа
-УИХ-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг харахад онцгүй болсон. Намын дор парламентын гишүүд хууль баталж байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон мянган иргэд эсэргүүцэж байгаа.
-Ерөнхийлөгч хориг тавьсан учир бол нийт ард түмнээс сонгогдсон субъектийн хувьд хориг тавьсан юм.
-Шүүхийн асуудлыг мэргэжлийн байр сууринаас нь шийдэх хэрэгтэй. 1992 онд шүүхийн тогтолцоог алдаатай оруулсан.
-Шүүх бол өнгөрсөн хугацаанд хахуулийн байгууллага болж хоцорсон.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баталсан хэлэлцүүлгийн үр дүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зүйл заалтыг зөрчсөн үйлдэл боллоо гэж хориг тавьсан юм.
-Үндсэн хуульд хориг тавих асуудал бол Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед үүссэн. Түүнээс үүдэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг ярьж 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байсан.
-2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд намын даргын эрхийг сэргээсэн. Энэ нь маш буруу өөрчлөлт байсан.
-УИХ гишүүд тарах эсэхээ өөрсдийн олонхын саналаар гаргах ёстой.
–
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулгад хориг тавьсан
-Анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа үндсэн хоёр зарчмыг барьж байсан. Нэгдүгээрт гүйцэтгэх эрх мэдэл. Хоёрдугаарт шүүхийн хараат бус байдал дээр тулгуурлан өргөн барьсан.
-Дээрх санаанууд дээр тулгуурлан өргөн барьсан ч шударга бусын хонгилоор ороод зэрэмдлэгсэн юм.
-Шүүхийг ард түмнээс сонгодог байж болохгүй. Хэрэв тэгэх юм бол шүүгч ард түмэнд таалагдахын тулд бүхнийг хийх болно. Харин арай өөр загваруудыг сонгох хэрэгтэй.
-Тойргийн шүүх гэдэг зүйл дэлхийн аль ч улсад байдаггүй.
-1992 оны Үндсэн хуульд шүүхийн тогтолцоогоо буруу бичсэн. Аймаг, нийслэл, сум, дүүрэг гээд. Харин бусад улсад шүүхийн үндсэн тогтолцоо гэж анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүх гэсэн байдаг. Гэтэл бид нутаг дэвсгэрийн маягтай юм бичсэн байгаа юм.
-Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа Монгол Улсад байгаа бүх шүүхийг тойргийн шүүх нэрийн дор татан буулгаж ажлаас нь халж шинэ хүн авч болно. Өөрөөр хэлбэл бүтцийн өөрчлөлт нэрээр Монголын шүүхийг самрах боломжтой.
-2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч Н.Багабанди хориг тавьсан. Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавих эрхтэй юу гэсэн маргаан гарсан. Үүнээс үүдэн Ерөнхийлөгч хориг тавих эрхгүй болсон.
-Сая бол Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд хориг тавиагүй. Харин Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд хориг тавьсан.
УИХ гишүүн асан З.Баянсэлэнгэ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хуулийн төсөл хэлбэртэй байх ёстой
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал анхнаасаа хуулиа зөрчиж явсан. Уг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиараа явах ёстой байсан.
-Нэг нам хүч түрж, өөрсдийн эрх ашгийг бодсон мөн 2015 оны мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд хайнга хандсан.
-Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёс зүйн болон эрхзүйн чадамжгүй.
-МАН-ын дарга Занданшатар ард түмний анхаарлыг татахын тулд 2000 оны дордохын долоон өөрчлөлтийг засахын тулд Үндсэн хуулийг өөрчилж байгаа гэсэн боловч тийм байгаагүй.
-Засаглалын эрх мэдлийг хуваарилах асуудал бие биенээсээ хамааралтай болсон. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд засаглалын эрх мэдлийг бие биенээсээ хараат бус байдлыг шигтгэж өгөх хэрэгтэй.
-Ард түмэн шүүгчээ сонгодог. Шүүх нь ард түмэнд үйлчилдэг байя.
-Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа зөрчсөн хуулийн төсөл өргөн барьсан. Хүлээн авсан. Хэлэлцэж шийдвэрлэх энэ үйл явц бол хууль зөрчсөн үйл явц гэж үзсэн.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл бол хуулийн төсөл хэлбэртэй байх ёстой.
-МАН хүч түрсэн, хэт дур зоргоороо аашилсан. Мөн ард нийтээс санал асуулга асуух гэж байгаа нь ард түмнийг хууль бус үйл ажиллагаандаа оролцуулах гэж байгаад Ерөнхийлөгч хориг тавьсан.
-Хуулийн хүрээнд УИХ тарах эсэх нь өөрсдийнх нь асуудал. МАН-ын 65 гишүүн бол гэмт хэрэгтнүүд болсон. Амлалтуудаасаа буцсан учир тарах ёстой.
Эдийн засагч, судлаач Б.Гансүх: Иргэд энэ Парламентыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй гэж үзэж байгаа
-Иргэд энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй гэж үзэж байгаа.
-1992 оны Үндсэн хуулийг батлах үед шүүх чөлөөт ардчилсан нийгэмд ямар байдгийг мэдрээгүй байсан. Тэгээд социалист шүүхээ тэр чигээр нь бичсэн. Өнгөрсөн 30 жилийн завхрал дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага учраас бүх шүүхийг бид мэдэх ёстой гэдгээс үүссэн.
-Шүүх дотор эрх мэдлийг хуваарилах хэрэгтэй.
-Шүүх бол бие биенийгээ намнах давуу тал болгосон байна.
-1992 оны Үндсэн хуулийг дүгнэх цаг болсон. Иргэдээс санал асуулга авах хэрэгтэй.
-Ерөнхийлөгч хориг тавиад нэмэлт өөрчлөлт биш засаглалын хэлбэр гэдгээ асууя гэсэн юм. Засаглалын хэлбэр бол хүмүүст
-Засаглалын асуудалаа нэг тийш нь болгох хэрэгтэй. Тэгээд хариуцлагаа бүхлээрээ хариуцдаг баймаар байгаа юм.
-Энэ УИХ тарж, намыг нь татан буулгаж бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй гэж ард түмэн үзэж байгаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой эсэх болон засаглалын хувьд ямар байхыг ард иргэдээс асуух хэрэгтэй.
-Ард иргэд төрд итгэхээ байсан байна.
Хуульч Н.Уламбаяр: Одоо шинэ төслийг өргөн барих хэрэгтэй
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд ард түмний амьдралд хамааралтай зүйл заалт байхгүй байна.
-Нийгмийн захиалгын дагуу жижиг асуудал гэхгүй Үндсэн хуульд тусгах ёстой.
-Бид парламентын засаглалтай улс нэртэй боловч намын засаглалтай улс болсон байна.
-Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага бие биенээсээ хараат бус байх ёстой. Парламент, Засгийн газар, Шүүхийг ард түмэн сонгох ёстой.
-Энэ хүмүүс төр болон шүүхийг хувьчилж байна.
-Одоо цоо шинээр шинэ төслийг өргөн барих хэрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn