Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКУ-д хийж буй айлчлалын үеэр Нур-Султан хотноо Монгол-Казахстаны бизнес форум боллоо. Хоёр орны бизнес эрхлэгчид энэ үеэр 200 сая ам.доллар орчим үнийн дүнтэй найман ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулжээ. Тухайлбал 81.7 сая ам.долларын өртөгөөр баригдах алт мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барихаар болов. Жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэхээс гадна дагалдах долоогоос найман төрлийн элемэнт гаргах юм. Энэ үйлдвэр ашиглалтад орохтой холбогдуулан Үнэт чулуу, металлын тухайн хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар онцолжээ. Мөн нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих, агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх зэрэгт хамтран ажиллахаар болов.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.14 №203 (6170)