Т.САЙХАН
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /10.01/ 74.7 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит чуулганыг нээж үг хэлсэн. Тэрээр Ард түмний засаглах эрхийн залуур дээр сууж буй бидэнд улсаа өөд татах чиглэлээр амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, зөвхөн хуулиар засаглаж, шударга ёс, сахилга хариуцлага нийт нийгмийн зайлшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилтууд хүлээгдэж байна. Зорилгоо хэрэгжүүлэх нэг зам нь эрх зүйн хүрээнд хийгдэх өөрчлөлт юм. 2019 оны намрын чуулганы түүхэн үүрэг, ач холбогдол чухамхүү үүнд чиглэнэ хэмээн онцоллоо. Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжлэхээр болов. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар төсвийн гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцэх юм байна.
Эх сурвалж:www.polit.mn