С.САРУУЛ
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүдийн гадаад томилолтыг есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар хязгаарлалаа.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа ч гишүүдийн ирц хангалтгүй, зарим нь гадаад, дотоод томилолттой байгаа учраас түр хугацаагаар хязгаарлах захирамж гаргажээ. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан есдүгээр сарын 1-нд дуусгавар болох байсан ч УИХ-ын дарга есдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан юм.
Эх сурвалж: www.polit.mn