С.САРУУЛ
Монгол Улсад айлчилж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Энэ удаагийн айлчлалын үр дүнд монгол иргэд Солонгост зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ажилд томоохон ахиц гарч байгаа аж. Хоёр улсын холбогдох байгууллага “БНСУ-д зорчих визийн материал шалгах хугацааг хурдасгах арга зам, хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу хамтран ажилласны үр дүнд монгол иргэд БНСУ-ын виз авахад тулгардаг бэрхшээлүүд үндсэндээ арилна гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын “ХУР” мэдээллийн системийг ашигласнаар хууль бусаар оршин суух магадлал бага виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах боломжтой болох юм.
Эх сурвалж: www.polit.mn