Т.САЙХАН
УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /08.19/ хуралдаж мэдээлэл хийв. АН Үндсэн хуулийн асуудал дээр зарчмын байр суурь нь хэвээрээ бөгөөд энэ бүх саналыг оруулсны дараа ард нийтийн санал асуулгаар батлах ёстой гэв. Олон нийтэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдлыг ойлгуулахгүй байгаа учраас энэ тал дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй гэсэн байр суурийг АН-ын зөвлөлөөс илэрхийлж байна. Мөн өмнө хэлсэнчлэн ард нийтийн санал асуулгаар батлахгүй гэвэл АН-ын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийллээ.
Ардчилсан нам Үндсэн хуулийн асуудлаар гурван байр суурь илэрхийлж байгаа юм. Нэгдүгээрт Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, орон нутгийг хөгжүүлэхийн тулд орон нутагт эрх мэдлийг олгох, гуравдугаарт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зэрэг болно.
Дээрх саналуудыг Үндсэн хуульд нэмэль өөрчлөлт оруулах ажлын хэсэгт өнөөдөр гардуулан өгөх бөгөөд нийт 18 зүйл, заалт байгаа юм байна.
АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх сонгуульд зориулж хийх ёсгүй. Наанадаж 20 жилийг харж байж хийх ёстой. Гэтэл сүүлийн үед ирэх сонгуулийн сурталчилгаа болж байгаа мэт харагдаж байна. Хэсэг улс төрчдийн 2020 оны сонгуулийн сурталчилгаа болж байгааг хэлэх нь зүйтэй гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn