Т.САЙХАН

Засгийн газраас  Тавантолгойн ордын Зүүн цанхийн хэсгийг эзэмшиж,  30 хувийг олон улсад гаргах охин компани байгуулах шийдвэрийг гаргасан.  Улмаар тус компанийн ТУЗ хуралдаж, Засгийн газрын шийдвэрийг дэмжсэн байна.   “Тавантолгой Майнинг” компанийг Эрдэнэт үйлдвэрийн дарга асан  Х.Наранхүүгээр удирдуулах бөгөөд  удахгүй шинэ бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр Ерөнхий сайд дээр хүлээгдэж буй юм байна.  Энэ асуудлаар УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар “Энэхүү охин компани  чөлөөт хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.  Бид удирдлагаар нь  Эрдэнэт үйлдвэрийн дарга, УИХ-ын гишүүн асан  Х.Наранхүүг танилцуулсан.  Энэ салбартаа туршлагатай хүн учраас сайн ажиллана  гэж бодож байна.  Энэ компани манай уул уурхай салбарт олон шинэ хаалгыг нээж өгнө. Түүнээс биш бид энэ компанийг хуваасан асуудал байхгүй” гэлээ.

Х.Наранхүү нь  “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа  хууль, хяналтын байгууллагад удаан хугацаанд шалгагдаж байсан.  Түүнд хамаарах зургаан тэрбумын хэрэг АТГ-т удаан шалгарсан хэдий ч  хэрэгсэхгүй болон хаагдсан байдаг. Тэрбээр 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажилласан нэгэн юм.  Мөн саяхан ОХУ-д суух элчин сайдаар яригдаж байсан нэгэн юм.

Эх сурвалж:www.polit.mn