С.САРУУЛ
Улсын баяр наадмын шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг журамтай. Тэгвэл энэ жилийн улсын наадамд шөвгөрсөн хоёр бөхөөс сэргээш илэрсэн гэх мэдээлэл байгаа юм. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан улсын арслан Ц.Содномдорж байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Допингийн асуудлаар 2019 оны наймдугаар сарын 9-ны өдөр “Наадам зохион байгуулах” хорооноос над руу ярьсан. Таны шинжилгээний хариунд ямар нэгэн хориотой зүйл илэрсэнгүй гэсэн. Мэдээлэл үзэж байхад “Наадам зохион байгуулах комисс” зарим мэдээллийн хэрэгсэлд ямар нэгэн шинжилгээний хариу ирээгүй гэсэн мэдээлэл өгч байна. Гэтэл над руу  бүх бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн гэж ярьсан. Одоогоор хоёр бөх сэргээшийн асуудалтай байгаа юм шиг байна. Энэ бөхчүүдийн нэрийг зарлахыг “Наадам зохион байгуулах комисс” болон Шадар сайдаас хүсч байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn