Т.САЙХАН
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ирэх есдүгээр сарын 3-нд айлчлан ирэх юм байна. Одоогоор хэдэн өдөр айлчилж, ямар асуудал хэлэлцэх талаарх мэдээлэл тодорхойгүй байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Төрийн тэргүүнийг Зөвлөлт-Монголын цэргүүд Халх голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчлахыг урьсан юм.
Эх сурвалж:www.polit.mn