Б.СОЛОНГО
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр ѳчигдѳр орон нутгийн цагаар 01:45 минутад Цагаан ордонд хүрэлцэн ирж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсан юм. Монгол Улсын Ерѳнхийлѳгчийг угтан авсан даруйдаа Д.Трамп хэвлэлийнхэнд нээлттэйгээр сэтгэгдлээ илэрхийлэв. Тэрээр “Монголчууд дайчин сайн бѳхчүүдтэй. Би Японд очихдоо Монголд сүмогийн дѳрвѳн их аварга байдаг гэж сонссон юм. Тэдний нэг нь айлчлалын багт цуг ирсэн байна. Бидэнд дайчин аваргууд хэрэгтэй” гэв. Үргэлжлүүлэн “Та Монголоос бэлгэнд авсан морио харсан уу. Нэр ѳгсѳн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Зургийг нь харсан. Сайхан адуу байна лээ. Ялалт гэж нэрлэсэн” гэж хариулаад тэд Цагаан ордны “Зууван” танхим руу орсон юм. Манай Ерѳнхийлѳгч тэнд “Хүндэтгэлийн дэвтэр”-т гарын үсгээ зураад Д.Трамптай ганцаарчилсан уулзалтыг эхлүүлсэн.
Хѳтѳлбѳрийн дагуу ганцаарчилсан уулзалт нь таван минут үргэлжлэхээр байсан ч 40 орчим минут болсон юм. Тэд Монголын ноолуур болон бусад сэдвээр сонирхолтой, энгийн яриа ѳрнүүлснийг уулзалтын дараа хэлсэн юм. Үүний дараа хоёр орны Ерѳнхийлѳгч албан ёсны хэлэлцээг хийсэн. Хэлэлцээ хийх хугацаа мѳн адил товлосон цагаасаа нэлээд удаан хугацаагаар хэтэрсэн. Албан ёсны хэлэлцээнд Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй төлөөлөгч оролцсон. Харин АНУ-ын талаас тус улсын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Ларри Кудлов, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирагч Марк Грийн болон зарим Конгрессийн гишүүн оролцлоо. Тѳрийн тэргүүнүүдийн уулзалт, хэлэлцээний үр дүнд хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан шийдвэрүүд гарлаа.
Ѳргѳжүүлсэн түншлэлээс ганцхан жилийн дараа стратегид шилжив
Юуны түрүүнд хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан тунхаглалыг тэд хэлэлцээнээс нэг цагийн дараа олон улсад мэдээлсэн юм. Энэхүү тунхаглалыг зарласнаар хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах гэх мэт суурь зарчмуудыг тууштай хамгаалах, аюулгүй байдал, энхийг сахиулах чиглэлээр хамтрах, эдийн засаг, худалдаа, хѳрѳнгѳ оруулалтыг ѳргѳжүүлэх, хараат бус хэвлэл мэдээллийг хѳгжүүлэх гээд маш ѳргѳн хүрээнд бүх салбарт хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлэх эрмэлзлийг илэрхийлэн дэлхийд сонордуулсан гэсэн үг. Стратегийн түншлэлийн хүрээнд харилцах болсон энэхүү дэвшил нь бүх тѳрлийн хамтын ажилагаанд суурь баталгаа нь болж ѳгч байгаагаараа ач холбогдолтой болсныг тѳлѳѳлѳгчид онцолж байв. Ингэснээр АНУ-тай Стратегийн түншлэлийн түвшинд харилцах 17 дахь улс манайх болж байна. Ѳѳрѳѳр хэлбэл, энэ түвшний хүрээнд 16 улс АНУ-тай харилцаж байсан талаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр хэвлэлийнхэнд ѳгсѳн ярилцлагын үеэр хэлсэн юм. Харин манай улсын хувьд Хятад, ОХУ, Япон, Энэтхэг гэсэн дѳрвѳн улстай дээрх стратегийн түншлэлийн харилцаатай. Ѳнгѳрсѳн онд Монгол Улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлах үеэр ѳмнѳх түвшин буюу “Ѳргѳтгѳсѳн иж бүрэн түншлэл”-ийг зарлаж байв. Тэгвэл үүнээс ердѳѳ нэг жилийн дараа Стратегийн түншлэлд шилжиж байгаа нь манай улсын нэр хүнд, рейтингийг олон улсад ѳргѳсѳн үйл явдал болж байгааг айлчлалыг ажиглагчид онцолсоор байна. Ерѳнхийлѳгчийн хувьд энэ түншлэлийн хүрээнд эдийн засгийн чиглэлээр тэр дундаа технологийн хѳрѳнгѳ оруулалтыг татах тѳлѳвлѳгѳѳтэй байгаа талаараа тунхаглал гарсны дараахан зохион байгуулсан Америк дахь монгол иргэдтэй уулзах арга хэмжээний үеэр хэлсэн юм.
Ноос, ноолууран бүтээгдэхүүний 5-8 хувийн татварыг тэглэх боломжийг дэмжихийг хүслээ
Уулзалт хэлэлцээний үеэр яригдаж байгаа бас нэг томоохон сэдэв нь Гуравдагч хѳршийн худалдааны тухай хуулийн тѳсѳл. Манай улс АНУ- тай энэхүү бодлогын хүрээнд хамтын ажиллагаагаа ѳргѳжүүлэхийг зорьж ажилладаг. Монгол Улсын Ерѳнхийлѳгч Х.Баттулга тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн тѳслийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ, мөн хоёр талын Төрийн тэргүүний зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж, дэмжлэг хүссэн юм. Хэрэв энэ хуулийн тѳсѳл батлагдвал Монголын ноос, ноолууран эцсийн бүтээгдэхүүн Америкийн зах зээлд татваргүйгээр ирэх боломжтой болно. Энэ хуулийн тѳслийг батлуулахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ АНУ-ын Ерѳнхийлѳгч Д.Трамп илэрхийлжээ. Дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг Монгол Улс дангаараа, 40 хувийг Хятад улс нийлүүлж байгааг Элчин сайд Ё. Отгонбаяр хэллээ. Харин АНУ-д нийлүүлж байгаа ноос, ноолууран бүтээгдэхүүний 90 хувийг Хятад, Итали улс эзэлдэг аж.
Тэгэхээр дээрх хууль батлагдаж Монголын ноос, ноолууран эцсийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр Америкт экспортолж чадвал том зах зээл хүлээж байгааг хэлэв. Дашрамд дурдахад ѳнѳѳдѳр “Говь” компанийн анхны салбарыг Вашингтонд нээж байгааг олон улсад зарлах үйл ажиллагаа болох юм. Мѳн ѳнѳѳдѳр АНУ-ын Сенатын зарим гишүүн Ерѳнхийлѳгч Х.Баттулгад бараалхаж, уулзалт хийнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.8.2 БААСАН №153 (6120)