Б.СОЛОНГО
Монгол Улсын Ерѳнхийлѳгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрээр дѳнгѳж сая буюу Америкийн цагаар долдугаар сарын 31-ний 13:45 цагт Цагаан ордонд хүрэлцэн ирлээ. АНУ-ын Ерѳнхийлѳгч Д.Трамп түүнийг угтан авч манай Ерѳнхийлѳгч “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсан. Үүний дараа тэд ганцаарчилсан уулзалт хийгээд Цагаан ордны Засгийн газрын хуралдааны танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хѳтѳлбѳрийн дагуу бол ганцаарчилсан уулзалтын хугацаа таван минут байсан. Харин хоёр орны Ерѳнхийлѳгч 40 орчим минутын турш ярилцсан байна. Ингээд АНУ-ын Ерѳнхийлѳгч Д.Трамп Ерѳнхийлѳгч Х.Баттулгыг үдэж ѳгснѳѳр тэдний анхны уулзалт ѳндѳрлѳлѳѳ. Энэ уулзалт, хэлэлцээрийн дүнд Монгол, Америкийн найрсаг харилцаа шинэ шатанд гарна гэж Ерѳнхийлѳгч Х.Баттулга айлчлалын эхний ѳдѳр хэлж байсан юм. Түүний АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр ѳнѳѳдѳр Америкт амьдарч, ажиллаж байгаа монголчуудын тѳлѳѳлѳлтэй уулзана. Маргааш АНУ-ын албан тѳлѳѳлѳгчид Монгол Улсын Ерѳнхийлѳгчид бараалхах арга хэмжээнүүд үргэлжилнэ.
Эх сурвалж: www.polit.mn